Орост зочид буудлын паар задарч таван хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Орост зочид буудлын паар задарч таван хүн амиа алджээ

Орост зочид буудлын паар задарч таван хүн амиа алджээ

ОХУ-ын Пермь хотод байрладаг B1 давхрын зочид буудлын паар задарч, буцламгай халуун усаар дүүрсний улмаас таван хүн газар дээрээ амиа алдаж, гурван хүн эмнэлэгт хүргэгдлээ хэмээн албаныхан мэдээлжээ.

Москва хотоос дорно зүгт байрлах Урал уулсын ойролцоох Карамель гэх жижиг зочид буудалд уг осол болжээ. Осол гарсан даруй аюулгүй байдал хангаагүй хэмээн зочид буудалд хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн гэнэ.

Уг зочид буудал ноднин жилийн хоёрдугаар сараас хойш аюулгүй байдлын олон зөрчил гаргасан гэх бөгөөд паар хагарсны дараа бүх усыг соруулж авахдаа хохирогчдын цогцсыг олжээ. Хохирогчид дунд хүүхэд ч байсан гэнэ. Хохирогчдыг албан ёсоор таниулах ажиллагаа эхлээгүй байгаа ажээ.

Эх сурвалж: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж