ЭМДЕГ шаардлага хангаагүй лабораториудыг зарлалаа | News.MN

ЭМДЕГ шаардлага хангаагүй лабораториудыг зарлалаа

ЭМДЕГ шаардлага хангаагүй лабораториудыг зарлалаа

ЭМДЕГ шаардлага хангаагүй лабораториудыг зарлалаа

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирус тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудад шалгалт явуулсан байна. Шалгалтад 28 лаборатори хамрагдсанаас 15 нь чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ.
Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгууль, акт тавиад байгаа юм байна. Тус асуудлыг ЭМДЕГ-ын хэвлэлийн ажилтнаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “ЭМДЕГ нь даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр даатгалын гэрээ бүхий нийт эрүүл мэндийн байгууллагад холбогдох байгууллагуудтай хамтран тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтын шалгалтыг тогтмол явуулдаг. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол“ үндэсний   хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг даатгалын байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцсэн 28 лабораторитой  байгуулсан.

Эдгээр лабораториудад даатгуулагчдад үзүүлж буй дээрх тусламж, үйлчилгээний чанарт болон Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт даатгуулагчдад бодит, чанартай үйлчилгээ хэлбэрээр очиж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор “Монголын лабораториудын нэгдсэн холбоо”, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн нэгдсэн лаборатори болон хувийн хэвшлийн лабораториудын төлөөллүүдтэй хамтран хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын дүнд 13 лабораторийн үйл ажиллагаа хангалттай гэж дүгнэгдэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг үргэлжлүүлэн  хийж байгаа.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн шалтгаанаар дараах 15 лабораторийн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр  түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлсэн.

Эдгээр 15 лабораториас шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад дотоод үнэлгээнд хамрагдсан “Меданалитик”, "Протлаб", "Гялс" зэрэг гурван лаборатори дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үргэлжлүүлэн үзүүлж байна” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

jjjj 2020-01-22 103.57.93.41

sain lab bsan chn durgui negendee hangaltgui gene muu lab bsan ch ah duusiin hureend awch uldene hol tolgoi n holildchhson ah duusiin suljildee mash ondor hogjson nowshiin uls Mongol gdgeer baharhan yu ch bhgui

Avatar

Зочин 2020-01-22 202.131.227.51

Irgen ta Zalilah gemt hergiin hohirogch bolohoos uridchilan sergiilj, zalilagchid bolomj b** olgo. Yatgah tusam nyagtal. TsEG-n Murdun baitsaah alba, MB, MBH

Ene hunii uil ajillagaa ch bas busdiig zalilaj bui uil yum.

Avatar

Зочин 2020-01-22 202.131.227.51

Irgen ta Zalilah gemt hergiin hohirogch bolohoos uridchilan sergiilj, zalilagchid bolomj b** olgo. Yatgah tusam nyagtal. TsEG-n Murdun baitsaah alba, MB, MBH

Avatar

зочин 2020-01-22 66.181.180.96

Мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Мэдээд авчий

Avatar

Ard 2020-01-22 202.126.89.146

IT mun happy veritas gej hamgiin dampuu lab sh dee! Uursduu shinjilgee oht hiideggui, uur gazar avaachij shinjluuldeg! Ter happy veritas bol jinhene aimshig!!! Hezee ch bitgii shinjilgee uguurei gej zahiya!!!

Avatar

Zochin 2020-01-22 202.126.89.116

Uneheer zuv shuu,ene onkogen bol uneheer hudal shinjildeh yum bnlee

Avatar

зочин 2020-01-22 202.21.108.34

За ёстой муухай болчлоо. Хэнд итгэх болж байнаа? Эмчид итгэдэггүй, шүүмжилдэг байсан. Зөвхөн лабораторийн шинжилгээнд л найдахаас өөр гарцгүй байлаа. Гэтэл одоо,,, арай ч дээ. Энэ монгол улс чинь яачихаад байнаа. Хүний амь нас, эрүүл мэнд ш дээ. Тоглоом юм уу? Сэрэмжлүүлж эртхэн зарлахгүй яасийн. Өчнөөн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсоны дараа энэ үү?

Avatar

Зочин 2020-01-22 66.181.177.176

Угаасаа энэ аян гэдэг чинь Сарангэрэл авгайн менге угаах арга шдэ. Лаборторуудад элэгний вирусын шинжилгээ хийх эрхийг овоо олон саяар зарсан. Одоо тэр эрvvл шvд аян нь баахан хvvхдэд вирус тараасан. Негее улаантариа аян нь бас беен хvнийг худлаа оношилсон юм байгаа. ТМС-н сэтгvvлч ЭМ-н сайд хийхээр аргагvй шдэ. Дээрээс нь хулгайч авгай.

Avatar

Золиос болждээ 2020-01-22 202.55.188.85

Наранбаатар дарга золиос болждээ. Уг тэнцээгүй хулхи лаборториудаас болж хэлмэгджээ

Avatar

Зочин 2020-01-22 192.82.77.10

Happy veritas-ын шинжилгээнд 12 жил итгэж яваад эмэгтэй дүүгээ өнгөрсөн намар алдсан даа. Бүх юм дууссан хойно мэдсэн дээ.

Avatar

Сарангэрэл 2020-01-22 66.181.161.75

ЭМД-н газрын буруу л бнашдээ. Анхнаасаа тоног төхөөрөмж, боломж бололцоо нөөцийг нь шалгаж зөвшөөрөлтэйгөөр даатгалаар онош эмчилгээхийлгээгүй байж худлаа шалгалт торгууль ногдуулах гэж улайраад.

Avatar

irgen 2020-01-22 202.131.225.150

Happy veritas ged end tendgui yvad bsan nohduud yaj bnaa

Avatar

irgen 2020-01-22 202.131.225.150

Za araich dee. neeree hunii eruul mend shu dee. hariutslaggui handsan gazruudiig tusgai zuvshuurul n tsutslaache niiselel n mergejliin hyanlt yugaa hiij bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж