ЭМДЕГ шаардлага хангаагүй лабораториудыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

ЭМДЕГ шаардлага хангаагүй лабораториудыг зарлалаа

ЭМДЕГ шаардлага хангаагүй лабораториудыг зарлалаа

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирус тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудад шалгалт явуулсан байна. Шалгалтад 28 лаборатори хамрагдсанаас 15 нь чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ.
Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгууль, акт тавиад байгаа юм байна. Тус асуудлыг ЭМДЕГ-ын хэвлэлийн ажилтнаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “ЭМДЕГ нь даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр даатгалын гэрээ бүхий нийт эрүүл мэндийн байгууллагад холбогдох байгууллагуудтай хамтран тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтын шалгалтыг тогтмол явуулдаг. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол“ үндэсний   хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг даатгалын байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцсэн 28 лабораторитой  байгуулсан.

Эдгээр лабораториудад даатгуулагчдад үзүүлж буй дээрх тусламж, үйлчилгээний чанарт болон Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт даатгуулагчдад бодит, чанартай үйлчилгээ хэлбэрээр очиж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор “Монголын лабораториудын нэгдсэн холбоо”, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн нэгдсэн лаборатори болон хувийн хэвшлийн лабораториудын төлөөллүүдтэй хамтран хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын дүнд 13 лабораторийн үйл ажиллагаа хангалттай гэж дүгнэгдэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг үргэлжлүүлэн  хийж байгаа.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн шалтгаанаар дараах 15 лабораторийн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр  түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлсэн.

Эдгээр 15 лабораториас шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад дотоод үнэлгээнд хамрагдсан “Меданалитик”, "Протлаб", "Гялс" зэрэг гурван лаборатори дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үргэлжлүүлэн үзүүлж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж