Лунг Ангийн “Комбожийн охины дурсамж: Тэд эхлээд миний эцгийг хөнөөсөн” гэдэг номоор хийсэн найруулагчийн тав дахь бүтээлээ танилцуулахаар Анжелина Жоли бэлтгэж байна. Түүний энэ удаагийн сонголт санамсаргүй зүйл биш. НҮБ-ын сайн санааны элч Жоли дайн ба энхийн асуудалтай нягт холбогдсон тухай хэн хүнгүй мэднэ. Хоёрдугаарт, тэдний гэр бүлийн эхний хүү нь Комбожоос 2002 онд үрчлэн авсан Мэддокс юм. Хүү нь кинонд дүр авснаас гадна эхийнхээ туслах болно гэж зүтгэсэн тухай ярьдаг. Жоли-Питт хоёрын өнөр өтгөн гэр бүлийн бусад гишүүд нь кинонд оролцоогүй. Гэхдээ тэд бүгд Vogue сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарын зураг авалтад оролцжээ.
Ш.МЯГМАР