Япон улс 10 жилийн дараа 6G сүлжээ нэвтрүүлнэ | News.MN

Япон улс 10 жилийн дараа 6G сүлжээ нэвтрүүлнэ

Япон улс 10 жилийн дараа 6G сүлжээ нэвтрүүлнэ

Япон улс 10 жилийн дараа 6G сүлжээ нэвтрүүлнэ

Японы Засгийн газар харилцаа холбооны зургаа дахь үеийн систем буюу 6G  сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэнээ зарлажээ. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тус улс 10 жилийн дараа гэхэд 6G сүлжээ нэвтрүүлэх юм байна.

Энэ ажлын хүрээнд техник технологийн мэргэжилтнүүд, хувийн бизнес болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчдөөс бүрдсэн мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулагдсан бөгөөд энэ зөвлөл нь 6G сүлжээний цогц стратегийг боловсруулах аж.

АНУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад 5G сүлжээг нэвтрүүлээд эхэлсэн бол Япон улс энэ хавар харилцаа холбооны тавдугаар үеийн сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос гэсэн орнууд 2025 он гэхэд нийт хэрэглэгчдийн талаас илүү хувийг 5G сүлжээнд холбохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж