Ханхүү Харри папарацчидтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри папарацчидтай тэмцэнэ

Ханхүү Харри папарацчидтай тэмцэнэ

Их Британийн Хунтайж Харригийн гэр бүл хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлын төвд амьдрахаас залхаж, хааны гэр бүлээс өрх тусгаарлан Канадад амьдрах шийдвэрийг саяхан гаргаад байгаа билээ.  Тэрбээр Хатан хаан Элизабет болон гэр бүлийн бусад гишүүдтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр Хатан хаан түүний гэр бүлийн шийдвэрийг хүндэтгэн үзээд Харри, Меган Маркл нарыг тусдаа амьдрахыг зөвшөөрсөн юм.

Хэдий тайван амьдралын төлөө Канадад ирээд байгаа ч тэдний гэр бүлийг хэвлэлийнхэн, гэрэл зурагчид амар тайван байлгахгүй байгааг тэр хурцаар шүүмжилж, тэдэнтэй хатуухан тэмцэхээ мэдэгджээ.

Учир нь Харриг Канадад ирээд удаагүй байхад эхнэр хүүхэд болон хоёр бие хамгаалагч, нохдын хамт цэцэрлэгт хүрээлэнд алхаж байгаа зургийг гэрэл зурагчид бутны араас нуугдан авч олон нийтэд цацсан байна.

Тэрбээр ийнхүү зургийг нь зөвшөөрөлгүй авсан гэрэл зурагчдыг өмгөөлөгчдөөрөө дамжуулан хуулийн байгууллагаар арга хэмжээ авхуулах болсон гэдгээ мэдэгджээ.

Түүний хувьд ээж нь хэвлэлийнхнээс болж нас барсан учир тэдэнд тийм ч таатай ханддаггүй гэдгээ удаа дараа хэлж байсан. Мөн эхнэр Меган Маркл нь амаржаад удаагүй шинэхэн ээж учир олон нийтийн хараа хяналтад байх амаргүй байгааг ч учирласан юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж