АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай маш адилхан Хятад залуу Сяо Зинго арван минутын үг хэлэхдээ 1,5 мянган ам.долларын хөлс авдаг гэж NBC News мэдээлэв. Эхлээд хамгаалагч хийж байсан тэр залуу одоо Обамагийн дүрийг бүтээх болсон байна. Олон ярилцлага үгийг нь нарийн судлан толины өмнө сургуулилт байнга хийж байдаг 29 настай залууд Обаматай төстэйг нь 2008 онд хэлж байжээ.
“Их халуун байсан учраас нэгэн удаа үсээ тайруулаад иртэл манай ажлын нэг залуу чи үнэхээр Обаматай адилхан юм гэж надад хэлсэн юм” хэмээн Зиго өгүүлэв.
Тэрээр Обама гэж хэн байдгийг мэдэхгүй явжээ. Тэрээр Chinese Dream Show шоуд 2012 онд орсныхоо дараа нийтэд алдаршжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР