Дэлхийн элит боксчдын нэг өдгөө 41 настай Филиппины Мэнни Пакьяо өнгөрсөн оны долдугаар сард Кет Турмантай тулалдсанаасаа хойш мэргэжлийн боксын рингэнд гараагүй байгаа юм. Тэгвэл түүний зар сурталчилгааны хамтрагч Шон Гиббс The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Пак-Мэнийг 2020 онд Флойд Мейуэтэр болон Конор МакГрегор нартай тулалдах төлөвлөгөөтэй байгааг дуулгажээ.
Тэрбээр хэлэхдээ “Пакьяо ирэх дөрөвдүгээр сард эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор түүний боломжит өрсөлдөгч гэвэл Данни Гарсиа, Эррол Спенс, Шавн Портер нар л байна. Харин сүүлийн үед Конор Пакьяо тулалдах тухай их ярьж байгаа. Хэрэв фэнүүд хүсвэл Пакьяо ч тулалдах тухай бодолцож үзэх байх. Мөн Флойд Мейуэтэр өгсөн ярилцлагадаа эргэн ирж Пакьяотой дахин тулалдах хүсэлтэй байгаагаа хэлсэн шүү дээ” хэмээжээ.
Пак-Мэн хочит Мэнни Пакьяо мэргэжлийн боксын аваргын бүсийг дөрвөн арван дамжиж эзэмшсэн анхны тулаанч болсон аж.
Холбоотой мэдээ