УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН НИЙТ ГИШҮҮД,
БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН ТАНАА
Нээлттэй захидал
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Та бүхэн ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, улс орноо хөгжүүлэх бодлогыг амжилттай тодорхойлж, олон жил шийдвэрлэж чадахгүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхайн баялгийг эзэд болох ард түмэнд илүү хүртээмжтэй болгох, өндөр настан, ахмадуудын тэтгэвэрийн зээлийг тэглэх зэрэг олон асуудлыг зоригтойгоор, цаг хугацаа алдалгүй, богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэж байгаа нь ард иргэд бидний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа билээ.
Эдгээр үр өгөөжтэй, хөгжлийн хувьд асар их ач холбогдолтой Та бүхний батлан гаргасан бодлогын олон шийдэл, санаачилгыг өндөр үнэлэхээс илүүтэйгээр Та бүхний нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж буй хичээл зүтгэлийг эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг Монголын ард түмэн онцгойлон талархан дэмжиж, хууль шүүхийн өмнө иргэн бүр албан тушаал, хөрөнгө орлогын хэмжээнээс үл шалтгаалан ижил тэгш эрхтэй байх жишгийг нийгэмд тогтоон төлөвшүүлж буйг дэмжиж, Та бүхнийг шударга ёсны үлгэр жишээ байх ёстой хэмээн итгэл найдвар тавин харж байна.
Хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь хууль, шүүхийн асуудлыг мөнгөөр шийдвэрлэдэг, намын томилгоотой нь намаараа хамгаалуулдаг, хууль хүчний байгууллагынхан бие биендээ найр тавин өөрсдийгөө хамгаалан, асуудлыг шийддэг тэр цаг үе дуусгавар болж байна гэдгийг сүүлийн жилүүдэд энгийн иргэд бид амьдрал дээрээ мэдэрч, шударга ёсыг тогтоох үйлсэд Та бүхний манлайлал дор нэгдэн, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө итгэл төгс урагшлан тэмцэж байна.
Нийгмийн шударга ёсыг тогтоох аливаа тэмцэл үе шат бүхэндээ эсэргүүцэл, сорилттой тулгарч, даван туулж ирснийг бидний монголчуудын түүх бэлхэнээ гэрчилнэ.
Сонгогч бидний итгэлийг авч, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон эрхэм төрийн түшээд маань гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй олон тохиолдолд албан тушаалын халдашгүй байдлаараа халхавч хийн, хууль хүчний байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаанд ноцтой саад учруулж, хэргийг удаашруулж, улмаар мөрдөн шалгах боломжгүй болгох, хуулийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан нөлөөлөх зэрэг оролдлого нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг хөсөрдүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх төрт ёсны суурь зарчмыг уландаа гишгэж, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр унагаж байна.
Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эрх баригч намын гишүүд нь сайн дураараа албан тушаалын халдашгүй байдлаасаа татгалзаж эсхүл хуулийн дагуу албан тушаалын халдашгүй байдлыг нь түдгэлзүүлж, жирийн иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш байлгаж, хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг цаг тухайд нь тодорхойлж байж сая шударга ёс тогтож, сайн сайхан цаг ирэх учиртай.
Монгол Ардын Намаас нэр дэвшиж, УИХ-ийн гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаярт нь 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, УИХ- ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос УИХ-д 2020 оны 1 дүгээр сарын 16-нд хүргүүлсэн байна. Үүний дагуу УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэлсэн боловч ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар түр завсарласан талаар хэвлэлд мэдээлжээ.
Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гаргасан 3 зүйл ангийн нэг нь бидний хайрт хүү, нөхөр, аав, ах Г.Батхүү агсны талаар худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой болохыг Н.Номтойбаярын хийсэн хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Бидний хайрт хүн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амь эрсдэхэд хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан бөгөөд энэ талаараа ч тухайн үедээ өөрөө хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсан.
Монгол төрийн төлөө зүтгэж явсан эрдэнэт хүний амь нас Төрийн ордонд учир битүүлгээр үрэгдээд даруй 8 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэргийн учиг тайлагдаж, үнэн мөнөөр шийдэгдэх болов уу хэмээн үрээ алдсан өндөр настай эцэг эх, нөхрөө алдсан авааль гэргий, ааваасаа өнчирч үлдсэн 4 хүүхэд, ахыгаа алдсан дүү нар нь төрийн болон хууль хүчний байгууллагад итгэж, горьдлого тээсээр өдийг хүрлээ.
Хууль хүчний байгууллага уг хэргийг богино хугацаанд үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад болж буй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд эрх баригч МАН манлайлан, удирдан чиглүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх нөхцөлийг хангаж, шударга ёсоор цангасан ард иргэдийнхээ хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргахыг хичээнгүйлэн хүсч байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хийсэн олон удаагийн танхайн сэдэлтэй гэмт үйлдлүүд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг шамшигдуулсан болон түүнийгээ мөнгөөр шийдэж, хэрэгсэхгүй болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч, олон түмний жигшил, дургүйцлийг ихээр хүргэж байсан.
Түүний хамгийн сүүлийн хүний эрх чөлөөнд халдаж, танхайрч буй зодооны бичлэг нийгмийн сүлжээгээр тарж, түүнийг номхруулах, шударга шийтгэл оногдуулах төр, хууль, хүчний байгууллага байхгүй юм байна гэдэг ойлголт олон түмний дунд түгэж, зөвхөн хувь хүнийх нь хувьд биш, эрх барьж буй МАН, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл алдаж харуусах, эсэргүүцэн тэмцэх уур амьсгал ард орны дунд давамгайлж эхлэх бодит аюул байна.
Алдсан хүн арван тамтай гэдэг. Хайрт хүнээ алдсан бидэнд газар хатуу, тэнгэр хол байна. Бид зөвхөн үнэн зөв, шударга ёсыг л хүсч байна.
Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зөвхөн эрх баригч намын дотор шударга ёсыг тогтоох төдий бус Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох хамгийн эгзэгтэй сорилт шалгуур болох юм. Эрх баригч МАН Монголын ард түмнийхээ талд байж, хатуу хэцүүг туулж, шударга ёсыг тогтоож чадна гэдэгт гүнээ итгэж байна.
Талийгаач Гаваагийн Батхүү агсны эцэг эх, эхнэр, үр хүүхдүүд, дүү нар нь
2020 оны 1 дүгээр сарын 22
Зочин 2020-01-22 192.82.64.153
Нөгөө сүрхий цагдаа яасан Нямдоржоо таныг байхад Зориг яалаа хичнээн жил сайд хийв юу бүтээв яаж шударга ёс тогтоов оо
Зочин 2020-01-22 192.82.64.153
Улс төрчийн үхэл улс төр болжээ
ОСУКАН 2020-01-22 64.119.26.104
ДАЛАЙ БАГШДАА СҮСЭГЛЭЖ ЯВСАН БОЛ АМИНД НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙЖДЭЭ. ШҮГДЭНЧҮҮД БОЛГООМЖТОЙ БАЙХГҮЙ БОЛ ОСГОН ГУАЙ АРЫГ ТАНЬ ДААЖ ЧАДАХГҮЙ БОЛТОЙ.
ӨӨРСДӨӨ ЭХЛЭЭД ХҮН ЧАНАРТАЙ БОЛ!!! 2020-01-22 66.181.167.254
БЗД-ийн 14-р сургуулийн олон зуун хүүхэд багачуудыг салхин дээрээс нь бензиний уураар утаж хордуулж байгаа та нарт хүн чанар, хүнлэг сэтгэл, шударга ёс байна уу??? ТА НАР ЭХЛЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ХҮН ЧАНАРТАЙ, ХҮНЛЭГ СЭТГЭЛТЭЙ БОЛГООЧ!!! Та нар тэр бензин колонкоо ядаж зайлуулчихаад дараа шударга ёс, энэ тэрээ ярьж, хэрүүлээ хиймээр байна шүү!!!
Зочин 2020-01-22 192.82.71.122
Эцэг нь хулгайч л байсан шүү дээ. Эртнээс хулгайлж эхэлсэн дээ.
Gashuun unen 2020-01-22 66.181.187.179
Uuchlaarai shudarga yos baidaggui yum
Рагнар 2020-01-22 103.26.195.141
Энэ Номтойбаяр арай Батхүү агсаныг нухчихсан юм биш биз!! Манай МАК танай АПУ гэж хэрэлдэж зөрчилдөж байгаад Батхүүг заамдаад боосон байж таарлаа.Баруун нүд нь гадны нөлөөтэй хөхөрч гэмтсэн гэж байна.Хүний баруун нүдэнд солгой гарын нудрага буудаг юм.Номтой солгой ш дээ сайн ажвал.Яахын аргагүй Номтойбаяр л алсан болчих гээд байна даа!!!
иргэн 2020-01-22 103.212.117.138
Үнэхээр тийм бичлэг бгаа юм бол 8 сар болоход алуурчныг нь.ил гаргаад.л ирнэ ш дээ. Нэг л битүү сонин юм яриад байхым. Хууль цагдаагийн ажлаа хийж яваа хүмүүсийг дандаа худалдагдсаг байдаг гэж бодохгүй л байна.
Зочин 2020-01-22 203.169.50.103
НАМААР ХӨЛЖӨХ НАСАНД СҮВТЭЙ
German 2020-01-22 89.204.135.201
Za medehgul yum daa mungtui bol mungtui adil ulsuud shig baina zorig unen hoyr baival b** gej saihan yum bi esveö ayg ajil uildel hiih heregtei
ub irged 2020-01-22 66.181.161.90
apu-g luivardsan xulgaichiin ar ger yum uu
Зочин 2020-01-22 103.212.117.61
Хуруын баньжыг шанаадсан нь яг л бацсан даа
Зочин 2020-01-22 103.229.121.26
BOHIR BIZNES ,BOGDIN GAZRIG UG
Зочин 2020-01-22 202.21.109.62
НОМТ НОХОЙ ОДОО ЦАГ НЬ БОЛСООН ХЭДИЙ ХҮРТЭЛ МОНГОЛИЙН БАЯЛАГЫГ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨР ГЭМТ ҮЙЛДЭЛЭЭ НУУХ БЭ ? ААВ ТАГНУУЛД БАЙХДАА УЛСЫН БҮХ ОРДЫГ ХУЛГАЙ ХИЙСЭН ИХ ГАРЫН ЛУЙВАРЧИН ШЭЭС БАЙНӨ
Зочин 2020-01-22 202.21.109.62
НОМТ НОХОЙ ОДОО ЦАГ НЬ БОЛСООН ХЭДИЙ ХҮРТЭЛ МОНГОЛИЙН БАЯЛАГЫГ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨР ГЭМТ ҮЙЛДЭЛЭЭ НУУХ БЭ ? ААВ ТАГНУУЛД БАЙХДАА УЛСЫН БҮХ ОРДЫГ ХУЛГАЙ ХИЙСЭН ИХ ГАРЫН ЛУЙВАРЧИН ШЭЭС БАЙНӨ.
ЗОЧИН 2020-01-22 202.21.126.30
УЛС ТӨРЧИЙН ҮХЛЭЭР УЛСТӨР ХИЙХ ЮМ ДАА ЗАЙЛУУЛ.
цог 2020-01-22 66.181.161.126
тухайн хэрэгт холбоотой эсэх нь бүү мэд .мөрдөн байцаагчид тогтоох ёстой.харин номтойбаяр гэдэг хүн МАН д их санхүүжилт өгсөн үү яасан уу? ямарч байсан МАН ын эрх хүүхэд болчихоод олон жил боллоо.яасан ч их сахилгагүй ,дэггүй хүн юм. түүний өөдөөс хариуцлага ярих хүн ч алга.ийм төр засаг байдаг л юм байна. энэ улсыг сүйрүүлээд ,зодолдуулаад дуусах нь дээ.
Намын гишүүн 2020-01-22 150.129.140.37
Талийгаачийн хүүхдүүд гомдлыг буруу газар гаргасан байна. Талийгаачийн үхлийн шалтгааныг шүүх тогтоохоос нам тогтоодоггүй юм. Энэ хөөрхий хүүхдүүдэд хэлж өгч тусладаг хүмүүс байдаггүй юм болов уу? Эсвэл эцгийнхээ үхлээр улс төр хийгээд байгаа юм уу? хэрэв тийм бол маш тусгүй зүйл хийж байна даа.
иргэн 2020-01-22 192.82.66.151
Болио.амар юм болох нь.Захидал бичээд рэх мэдэлтэнгүүдийг талдаа оруулдаг болох нь.Нөгөөдүүл нь захидлын хүлээж аваад уншаад дүгнэлт гаргаад түтгэлзүүлээд.Ингэж шийддэг юм бол хуулийнхан гэж байгаад яадаг юм.Хоорондоо тохироод л за тэрийг төрөөс зайлуулье хэн 1-р захидал бичүүлээд хориод байялдаа.Төр нийгмийн зүтгэлтэнгийн талын хүмүүс гэхээр л эрх дахтай байдаг болж байна уу.Үүүнийг өөгшүүлж турхиж байгаа нөхдүүд олж тогтоож энэ нөхдүүдтэй нь хамт хариуцлага тооц.Тагнуул ажлаа хийх цаг ирлээ.
Зочин 2020-01-22 103.229.121.26
BOGDIN GZRIG UGUCHEE HAR MURTEI BIZNES BU HI
asdf 2020-01-22 192.82.66.42
haha ene troll uud odoo ingej azaarnii bichihee bolimoor yum. bichgiin hev maygaa joohon uurchlulduu durakuudaa. ene bichuulj bga bossuud n bichsen commentuudiig n controldmoor yum
Зочин 2020-01-22 103.229.121.26
HAR MURTEI BIZNES BOGDIN GAZRIG UGUCHEE TA NAR
Zochin 2020-01-22 202.126.89.116
Bolimoor yum daa,iim bayan humuus bj,odoo ingej uruvduulej ard tumnii itgeliig avj songuuliar garj ireh gesen sanaarhal bh daa,yaj ch boldson turiin ordon dotor hun alaad zogsoj bh teneg hun bh uu,doroo l barigdah blgui dee
Kkk 2020-01-22 103.229.121.158
Nyamtaishiriin huuheduud bol haana ch hun alj chadna,yaj humuujuuleheeree iim muuhai bohir zawaan sanaatai,uildeltei bolj usdug bnaa
Зочин 2020-01-22 64.119.22.190
ш** ш** 8 сар яагаад хүлээсийн. хүн итгэх үлгэр ярина шүү.
Мэргэн ард 2020-01-22 202.179.18.60
тогтохсүрэн нөлөөлж чадах уу. Шалихгүй л эрдээ
Зочин 2020-01-22 202.131.245.243
Энэ талийгаачийн хар тамхичин хүү сонгуульд нэр дэвших пи араа арай л эрт, арай л муухай эхлүүлж байна даа.
Зочин 2020-01-22 193.37.32.16
ene door unasan deer ni khuniig oshiglono geed baigaa nomguibayariin kholsnii bicheeh baina da. olon udaa khun mainii khereg bas oor gemt kheregt kholbogdson khuniig unasan khun gekhuu? nyamtaishir ni zaluu khun aldaj baij surdag gej yariltslaga ogch tenegtsen. khunii ami gedeg bol teneg khuukhduudiig khuniig surgadag zuil ogt bish shuu
Зочин 2020-01-22 104.238.63.32
МАК гэж муу муухайн үүр болсон гэр бүлийг яаж ч чадахгүй юмдаа. нямтайшир номтойбаяр цэлмүүн гэж ард түмний зэс, нүүрсний баялгийг дээрэмдчээд одоо бүр юу ч хийсэн яадгийн гэсэн шиг хүн амьны хэрэгт удаа дараа орооцолдчоод зүгээр л явж байна. Тэнэг хүүхдүүдээ хүмүүжүүлж чадаагүй харин ч яаж хамгийн бүтэхгүй юмнуудыг өвлүүлсэн хар мөртэй хүн
Зочин 2020-01-22 64.119.22.253
ШАЛ ТЭНЭГ ЮМ. ХАМГИЙН СҮҮЛД УУЛЗСАН ХҮН ХЭРЭГТЭН БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ. ХОЁР ХҮН ХООРОНДОО ЗОДОЛДСОН БАЙХАД ЯАХААРАА НЭГ НЬ ГЭМТЭН ХҮН ЗОДСОН БОЛЖ ХУВИРДАГ БАЙНАА. УНАСАН ДЭЭР НЬ ӨШИГЛӨНӨ ГЭХ ХҮНИЙ ЁСНООС ГАДУУРХ ЗАН ГАРГАЖ БАЙНА ман-ЫН ГАР ХӨЛ БОЛОГЧИД. БАТХҮҮ ТИЙМ САЙН ХҮН БАЙСАН ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ БАЙНА. МОНГОЛЧУУДЫГ АРХИН ДАЛАЙД ОРУУЛСАН НҮГЭЛТЭН
Зочин 2020-01-22 103.229.121.158
Хүн алаад хүчин хийгээд мөнгөөр бүгдийг зохицуулаад яваа нэгл шижигийн гэр бүл Монголд бна!ойлгомжтой шүү дээ.
зочин 2020-01-22 64.119.22.253
ШАЛ ТЭНЭГ ЮМ. ХАМГИЙН СҮҮЛД УУЛЗАХААР Л ХЭРЭГТЭН БОЛЧИХ БОЛЖ БАЙНА УУ. АДИЛХАН ЗОДОЛДСОН ЮМЫГ ХҮН ЗОДСОН Ч ГЭХ ШИГ. тЭНЭГҮҮД ман-ЫНГАР ХӨЛ БОЛОХОО БОЛЬЦГОО. унасан дээр нь өшиглөнө гэдэг болж байх шив. нэг хүн рүү хүний мууд дурлагчид хошууран дайрч байх шив. БАТХҮҮ ТИЙМ ӨӨДТЭЙ ХҮН БАЙСАН ГЭЖ ҮҮ