ОХУ-ын БХЯ-ны мэдээгээр, өнгөрсөн хоногт Оросын Агаар, сансрын хүчний нисэх онгоцнууд Сири дэх террористуудын зэвсэг, сум хэрэгслийн зургаан агуулах, миномётын батарей, хээрийн 32 лагерь, зургаан бэхлэгдсэн цэгийг устгажээ.
Су-34 онгоцноос ИУ бүлгийн зэвсгийн агуулахад хийсэн цохилт.
Фото: БХЯ/ТАСС, архив
Энэ тухай Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков ээлжит мэдээллээ хийхдээ мэдэгдлээ.
Хама мужид дайчдын газар доорх нуувчийг устгаж байгаа нь
Игорь Конашенков мэдээлснээр, Сальма хотын ойролцоох ууландах газар доорх агуулахыг Су-24М бөмбөгдөгч онгоц бетон цөмлөх бөмбөгөөр бөмдөгдсөн байв. Дэлбэрэлтийн улмаас агуулахад хадгалагдсан сум хэрэгсэл тэсэрч уг байгууламжийг бүрэн сүйрүүлжээ.
Хомс мужид террористуудын газар доорх бэхэлсэн хонгилуудыг Су-34 онгоц устгажээ. Мөн тэнд тэсрэх төхөөрөмж бэлтгэх цех ажиллаж байсан гэнэ. Иймэрхүү байгууламжуудыг террористууд олон районд байгуулсан гэж генерал мэдэгдлээ.
Латакия мужид дайчдын бэхлэлтийн цэгийг устгаж буй бичлэг
Зүүн Гута районд агаарын тагнуулаар дайчдын сум хэрэгсэл, хоол хүнс, шатуун нийлүүлдэг байрлалыг илэрүүлэн түүнийг Су-25 онгоцноос бүрэн устгасан байна. Онгоцнууд нийт 39 байлдааны нислэг хийн 59 байгууламжид 60 удаагийн довтолгоон хийжээ.
Террористууд хоорондоо байлдаж байна
“Исламын улс” бүлгийнхэн “Жебхат ан-Нусра” бүлгийн хээрийн дарга нарын эсрэг гурван террорын ажиллагаа явуулсан байна. Оросын БХЯ-ны онцолсноор исламын бүлгийнхэн газар нутаг, мөнгөний урсгалд хяналтаа тогтоох үүднээс хоорондоо тулалдаж байгаа гэнэ.
"Радио тагнуулын зөвхөн өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр, Идлиб мужид тэдгээр террор хийгдсэн нь тодорхой болжээ. Гэр бүлийнхнийг нь хөнөөнө гэж айлган Идлиб, Хама мужуудад хүмүүсийг хүчээр дайчилж байгаа гэнэ. Мөн исламчууд Ракка мужид 14 наснаас эхлэн бүх эрчүүдийг дайчилж эхэлжээ. Энэ тухай Оросын БХЯ мэдээллээ.
Сирийн тэнгэр дэх Оросын онгоцнууд
Бэлтгэсэн Ш.МЯГМАР