Обама Нобелийн шагналын мөнгөө хуваав

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Обама Нобелийн шагналын мөнгөө хуваав

Нобелийн энх тайвны шагнал авснаасаа хойш гурван сарын дараа шагналын мөнгийг хуваан тараах буяны байгуулагуудын нэрийг Обама дурьдлаа. 1,4 сая долларыг Барак Обама арван байгууллагад хуваахаар шийдсэн байна. Тэр байгууллагууд нь АНУ болон гадаад орнуудад ахмад дайчид, сурагч нар зэрэг эмзэг бүлэгт тусалдаг гэнэ. Цэргийн эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүст байр сууцтай болоход нь тусалдаг Fisher House байгууллагад 250 мянгыг, Гаитид туслах сан 200 мянгыг тус тус авна. 125 мянган долларыг сурагчдыг их сургуульд бэлтгэдэг зургаан байгууллага авах гэнэ.  Africare ба Central Asia Institute гэсэн хоёр байгууллага тус тус 100 мянган доллар авна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж