НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой хэлтсээс дүүргийн Прокурор, Цагдаагийн хэлтэс болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэстэй хамтран “Сонсох ажиллагаа-2020” сахилга, ёсзүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулан өнгөрсөн 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2020 онд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Өнгөрсөн онд алба хаагчид 53 удаагийн гамшигт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 66 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн Цэргийн албыг хэвшүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, ажиллах нөхцлийг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлж, дэвшүүлсэн зорилтоо 93 оноогоор буюу “А” үнэлгээтэй биелүүлсэн юм.
2020 онд суралцагч, шуурхай, бүтээлч, ёсзүйтэй манлайлагч хамт олон болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой хэлтсээс мэдээллээ.