"Иргэдийг шинжилхэд коронавирус илрээгүй"

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

"Иргэдийг шинжилхэд коронавирус илрээгүй"

"Иргэдийг шинжилхэд коронавирус илрээгүй"

Шинээр илрээд буй коронавирусийн халдварын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.1.22/ мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ыг төлөөлж суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-г төлөөлж тус яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрах нар оролцсон юм.

Одоогоор коронавирусийн халдвараар 282 хүн өвчилж, зургаан нь нас бараад байгаа аж. Түүнчлэн Тайландад хоёр, Японд нэг, БНСУ-д мөн нэг тохиолдол бүртгэгдээд байгаа ажээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ЭМЯ нь ДЭМБ-тай байнгын холбоотой байж,  шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байна.

Бид Чингис хаан нисэх онгоцны буудал дээр Энэтхэг, Хонгконг улсаас ирсэн, халуурсан, амьсгалын замын өвчлөл илэрсэн зургаан хүнийг тусгаарлан лабораторийн шинжилгээ хийгээд шинэ короновирусийн халдваргүйг тогтоосон. Энэ нь томуугийн В болон А хүрээний вирусээр өвчилсөн болохыг нь тогтоосон. Короновирус нь ахуйн хавьтлаар дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжих эрсдэлтэй болоод байна. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул хэн ч өвчлөх эрсдэлтэй. Монгол Улсын хувьд гурав дахь эрсдэлтэй оронд тооцогдож байгаа. Тархалт идэвхжиж, Сүүлийн хоёр амралтын өдөр Үхань хотод 136 шинэ тохиолдол илэрсэн. Өчигдрийн байдлаар 14 эмнэлгийн ажилтан уг халдварыг авсан байна. Томуугийн улирал эхэлсэн, урд хөрш болон Монголын Цагаан сарын баяртай холбоотойгоор халдвар тархах өндөр эрсдэл байгаа” гэлээ.

Мөн “Буянт-Ухаа” дахь нисэх онгоцны буудлаар өдөрт 1000-1200 хүн зорчдог. Үүний 300-400 нь БНХАУ-аас ирдэг гэх мэдээлэл байна. Бидэнд Монголд ирж байгаа зорчигчдын эрүүл мэндийн талаарх мэдээлэл ирдэг. Энэ мэдээлэлд үндэслэн амьсгалын замын шинж тэмдэгтэй хүнийг нь тусгаарлаж, холбогдох арга хэмжээг авдаг” гэсэн юм.

Нийт иргэдийг халдвар гарсан бүс рүү аль болох зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.

Түүнчлэн дэлхий дахинд  өмнө нь коронавирусийн зургаан төрөл бүртгэгдээд байсан бөгөөд энэ удаад долоо дахь нь шинээр илрээд байгаа нь энэ юм. Тус шинэ вирусийн эсрэг вакцин одоогоор гараагүй байгаа юм. Энгийн томуу нь өмнөх зургаан төрлийн коронавирусээр үүсгэгдсэн байх боломжтой ажээ. Дээрх төрлийн вирусүүд нь хүнд хэлбэрийн  хоёр өвчлөлийг үүсгэж байжээ. Үүний нэг нь 2003 онд дэлхий нийтийг хамарсан Сарскоронавирус бөгөөд уг халдвараас болж 800 гаруй хүн нас барсан юм. Энэ үед Монголд есөн тохиолдол бүртгэгдэж, бүрэн эмчлэгдэж байжээ. Хоёр дахь тохиолдол нь, 2014 онд БНСУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгаа үүсгэгч вирус байжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж