Элчин сайд Кобаяаши: Хоёр дахь эх орондоо ирсэн мэт санагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Элчин сайд Кобаяаши: Хоёр дахь эх орондоо ирсэн мэт санагдаж байна

Элчин сайд Кобаяаши: Хоёр дахь эх орондоо ирсэн мэт санагдаж байна

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөр болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки үүрэгт ажлаа хүлээн авсантай холбоотой хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр /2020.01.21/ боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын үе үеийн гишүүдээс гадна төр нийгмийн зүтгэлтнүүд, хүндэт зочид хүрэлцэн ирсэн бөгөөд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нар оролцож, үг хэлэв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цаг үеэс эхлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт Япон Улсын Засгийн газар, ард түмэн тасралтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Монголын төр засаг талархаж байдгийг онцоллоо. Түүнчлэн Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Коно есөн жилийн дараа Монголд айлчилж, хоёр улсын Стратегийн түншлэлийг бататгаж, хөгжлийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэхэд таатай байна хэмээлээ. Үүнээс гадна хоёр улсын томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлын төслийн менежментийн концессын гэрээ хүчин төгөлдөр болж, Монгол, Японы сургалтын эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг тодотгосон юм.

Өмнө нь Монгол улсад хоёр ч удаа дипломат албанд томилогдон ажиллаж байсан Элчин сайд Кобаяаши Хироюки, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Элчин сайдаар ажиллах итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан бөгөөд Монгол дахь Элчин сайдын яам болон Токио дахь Гадаад хэргийн яаманд 10 орчим жил ажиллахдаа хоёр орны харилцааг бэхжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж ирсэн туршлагатай хүн юм.

Тэрбээр хамгийн сүүлд 10 гаран жилийн жилийн өмнө Монгол Улсад ажиллаж байсан бөгөөд энэ удаа хоёр дахь эх орондоо ирсэн мэт сайхан санагдаж байна хэмээн монголд ирсэн сэтгэгдлээ илэрхийллээ. Мөн энэ хугацаанд Монгол Улс маш их өөрчлөгдөж, хөгжсөнийг дурдаад монголчууд өдөр тутмынхаа амьдрал японы бараа бүтээгдэхүүн хэрэглэж, японд үйлдвэрлэсэн машин унаж, япон дэлгүүр, хоолны газрууд их байгааг хараад баярлаж байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Японы Үндэсний Их баяр болох Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол, Японы харилцааг цаашид хөгжүүлэн, тасралтгүй үргэлжлүүлэх үндэс суурийг тавихын төлөө ажиллаж, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа дурдлаа. Мөн 2020 оны Токиогийн олимп, Паралимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож эх орондоо ганзага дүүрэн ирээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна хэмээлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж