ОХУ-ын хөгжүүлж буй Циркон пуужин хүндхэн асуудалтай тулгарчээ

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хөгжүүлж буй Циркон пуужин хүндхэн асуудалтай тулгарчээ

ОХУ-ын хөгжүүлж буй Циркон пуужин хүндхэн асуудалтай тулгарчээ

ОХУ-ын хөгжүүлж буй хэт авианы пуужин болох 3М22 Циркон "хүүхдийн өвчин" буюу том асуудалтай тулгараад байна хэмээн ОХУ-ын тэнгисийн цэргийн командлагч адмирал Николай Евменов Риа Новостид мэдээлжээ.

Ойрын хугацаанд ашиглалтад орно хэмээн тооцоолж байсан энэхүү пуужингийн "хүүхдийн өвчин" нь чухам ямар асуудал болохыг адмирал хэлээгүй ч сүүлийн үед хийж буй шинэчлэлүүдээр уг асуудал шийдэгднэ хэмээжээ. Түүний хэлснээр Циркон пуужин 3М54 Калибр пуужингууд зэвсэглэлд нэвтрэхтэй зэрэгцэн ашиглалтанд орох ажээ.

ОХУ-ын төрийн мэдээллийн ТАСС агентлаг ноднин жилийн гуравдугаар сард Циркон пуужинг 2019 он дуусахаас өмнө туршна хэмээн мэдээлж байсан. Мөн Ерөнхийлөгч Владимир Путин ноднин хоёрдугаар сард Циркон пуужин гуравдугаар сар гэхэд бүрэн хийгдэж дуусна хэмээж байсан билээ. Гэвч Циркон пуужин одоог хүртэл туршигдаагүй бөгөөд Циркон пуужингийн бодит чадварын тухай нууцлаг хэвээр байна.

Эх сурвалж: businessinsider.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж