Дэлхийн дулаарлын тухай хадны бичээсийг тайлж уншлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн дулаарлын тухай хадны бичээсийг тайлж уншлаа

Дэлхийн дулаарлын тухай хадны бичээсийг тайлж уншлаа

1200 жилийн өмнө боржин чулуун хавтангууд дээр сийлэгдсэн викингчүүдийн бичээст хүн төрөлхтөн цаг агаартай дайтах болно гэж бичсэн байгаа нь дэлхийн дулаарлыг эрт үеэс зөгнөсөн хэрэг хэмээн эрдэмтдийг алмайруулаад байгаа ажээ.

Бичээстэй чулуу нь Шведэд байрладаг, МЭ 800-аад оны үед бүтээгдсэн гэж үздэг байна.

Чулуун дээрх сийлбэр нь бидний нүдээр харахад энгийн зураас хэлбэр төдий харагдаж байгаа ч нууц код болохыг нь Готэнбургийн Их Сургуулийн профессор Пэр Холмбэрг анх олж мэдэн тайлах гэж оролдсоор иржээ. Энэхүү бичээсийг эрдэмтэд хэрхэн тайлсан талаараа Аппсала Их Сургуулиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлжээ.

Судлаачдын тайлж уншсанаар уг бичээст тухайн үед болж байсан тулаанд үрэгдсэн хүний тухай болоод тулааны дараачаар тэнгэр улаан өнгөнд хувирч удаан хугацаанд нар хиртэн, наргүйн улмаас цочир хүйтэрч ургац хурааж чадалгүй өлсгөлөнд нэрвэгдсэн талаар бичиж тэмдэглэжээ.

Түүнчлэн судлаачдын олж мэдсэнээр викингчүүдийн энэхүү бичээст Один бурхантай хамаатай асуудлууд болон дөрвөн нарны тухай шашинлаг агуулга их байжээ.

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж