Сүү ХК оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо | News.MN

Сүү ХК оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо

Сүү ХК оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо

Сүү ХК оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” арга хэмжээний Онцлох 10 аж ахуй нэгжийн хүндэтгэлийн туг өргөх ёслол  амжилттай болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээнд жил бүрийн оны онцлох аж ахуй  нэгжүүд болон Гранпри шагнал хүртсэн компаниуд оролцож бүтэн жилийн туршид компанийн лого, бэлэгдэл бүхий тугийг мандуулдаг уламжлалтай юм.

Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компани  нь 2019 онд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгч, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өөрчлөлт шинэчлэлт хийх, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж техник тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг сайжруулах, хамтран ажиллагч гадаад дотоодын байгууллагуудын цар хүрээг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа ур чадвар, бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, чанартай сүү бэлтгэлийн үндэс болсон малчид фермерүүдээ чадавхижуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зэрэг далайцтай ажлуудыг авч хэрэгжүүлсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг авах үндэслэл болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-22 202.179.27.75

Сүүнийхээ савыг олигтой хийж чадахгүй байж юун хүндэтгэлийн туг өргөх вэ ?Савны бөглөөг онгойлгох гэж хамаг байдаг аргаа барж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2020-01-22 192.82.65.168

Бид сүүний үйлдвэрийнхээ сүүг хэрэглэсээр ирлээ. өдөр тутмын хэрэгцээ амин дэмээ нөхдөг. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Avatar

зочин 2020-01-22 192.82.67.153

Сүүлийн үед сүү Хк-ийн сүүний чанар эрс муудаж ус шиг юм байдаг боллоо.Өвөл болж фермүүдээс нийлүүлдэг сүү нь ховордсоноос уу эсвэл компани маань ус нэмэж бүтээгдэхүүнээ өсгөх хандлагаас болоод байна уу. Компаний удирдлага үйлдвэрлэлийнхээ ажиллагаанд хяналтаа сайжруулахад илүүдэхгүй байх шүү.Нэр сүрээ нэмэхийн хажуугаар ажиллагаагаа анхаарах нь зүйтэй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж