Сүү ХК оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Сүү ХК оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо

Сүү ХК оны онцлох аж ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаанд оролцлоо

МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” арга хэмжээний Онцлох 10 аж ахуй нэгжийн хүндэтгэлийн туг өргөх ёслол  амжилттай болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээнд жил бүрийн оны онцлох аж ахуй  нэгжүүд болон Гранпри шагнал хүртсэн компаниуд оролцож бүтэн жилийн туршид компанийн лого, бэлэгдэл бүхий тугийг мандуулдаг уламжлалтай юм.

Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компани  нь 2019 онд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгч, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өөрчлөлт шинэчлэлт хийх, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж техник тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг сайжруулах, хамтран ажиллагч гадаад дотоодын байгууллагуудын цар хүрээг нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа ур чадвар, бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, чанартай сүү бэлтгэлийн үндэс болсон малчид фермерүүдээ чадавхижуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зэрэг далайцтай ажлуудыг авч хэрэгжүүлсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг авах үндэслэл болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж