УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ хэвлэлийн хурал хийсэн. Уг мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр Г.Батхүү агсны хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэх үндэслэлээр арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 21.2 дугаар зүйл буюу худал мэдүүлэх гэх зүйл ангид заасны дагуу туслахын хамтаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм.
Онцлоход, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокуророос УИХ-д тавиад байгаа билээ. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ч.Улаан гадаад томилолттой байгаа гэдэг шалтгаанаар уг асуудлыг шийдэх хурал хойшлоод байгаа юм.
АПУ-гийн NTV ийм “кино” зохиол бичээд Ундралжаргалт нь хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар одоо өгнө. @BuBaatarkhuu -д, цагдаа хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна. pic.twitter.com/OlPPoj6sd4
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) January 22, 2020
Э.АРИУН
Холбоотой мэдээ