Хуурамч шатахуунтай холбоотой асуудлаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр /2020.01.22/ мэдээлэл хийлээ.
Шатахуун импортлогчид хуурамч шатахуун нийлүүлж байгаагаас тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна гэж талууд мэдээллээ. Мөн “Монгол Улсад импортолж байгаа шатахуун нь хуурамч гэдгийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос өмнө нь мэдээлж байсан бөгөөд энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрын хэмжээнд судалж, шалгах ажлын хэсэг байгуулсан ч өнөөдрийг хүртэл дүгнэлт гараагүй, тодорхой шийдэлгүй , байгаагаас хуурамч шатахуун зах зээлд борлогдсоор байна” гэлээ. Түүнчлэн хуурамч шатахууны асуудлыг шийдвэрлэхүй удаж байгаа тул энэ бүхний эсрэг цаашид тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
“ХУУРАМЧ ШАТАХУУНААС БОЛЖ ЖИЛД 50-60 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧ БАЙНА”
Энэ асуудлыг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяраас тодрууллаа.
-Хуурамч шатахуун хэрэглэснээс жилд 50-60 тэрбум төгрөг ийн хохирол учирдаг гэдгийг яаж тооцож гаргасан юм бэ?
-Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй олон засварын газар бий. Эдгээр газруудаар судалгаа явуулсан. “Land cruiser-200”, “Lexus-570” зэрэг үнэтэй машинууд орон нутагт явж байгаад шатахуунаас шалтгаалан эвдэрч байна. Ингээд эвдэрсэн машиныг Улаанбаатарт авчрах зардал нь хоёр сая, засвар нь жилд 20-25 сая төгрөг болж байна лээ. Энэ хоёр компаниас явуулсан судалгаа. Мөн иргэдийн нийтлэг хэрэглэдэг “Crown” машин нь шатахуунаас болж хамгийн эхэнд яндан, яндангийн мэдрэгч нь эвдэрч байна. Яндан мэдрэгч нь л гэхэд 100-120 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна.Ингээд тооцохоор хуурамч шатахуунаас болж нэг айлд жилд 500-600 мянган төгрөгийн хохирол учирч байна. Энэ мэт 1000 гаруй жолооч нарын санал гомдол дээр үндэслэн гарсан тооцоо. Ингээд хуурамч шатахуунаас болж нийт 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байна.
-Нийт хэрэглээний хэдэн хувийг хуурамч шатахуун эзэлж байна вэ?
-Монгол Улсын газрын тосны жилийн хэрэглээ 1.86 сая тонн. Үүний 70 хувийг дизелийн түлш эзэлж байна. Харин газрын тосны нэмэлт бүтээгдэхүүн жилд 200-250 мянган тонн орж ирж байна. Энэ нь нийт газрын тосны хэрэглээний 15-18 хувийг эзэлж байгаа юм. Ингээд тооцвол таван машин тутмын нэг нь газрын нэмэлт бүтээгдэхүүнээр явж, эвдэрч байна. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 15 компани бий. Эдгээр компани ч газрын тосны нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа.
-Энэ асуудлын гаргалгаа нь юу вэ?
-Газрын тосны татварыг чөлөөлснөөр энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирэхгүй болно. Тиймээс холбогдох байгуулалгууд нэгдэн хуурамч шатахууны хэрэглээг халахын төрлөө тэмцэх болно.
Р.ДУЛАМ
Ганбаа 2020-01-22 66.181.181.254
Улаанбаатар хотын агаарын найрлага дахь хүхэрт хийн хэмжээ ихсээд байгаа нь нэмэлт болгон ашиглаж байгаа керосин, хүхэртэй шууд холбоотой гэдгийг манай хотын удирдлагуудад ойлгуулаад өгөх мэргэжилтнүүд байна уу
Ганбаа 2020-01-22 108.62.5.133
Керосин, хүхэр оруулж ирж бензин, дизельд нэмж хуурамч түлш хийдэг хамгийн том газар чинь АЙ СИ АЙ СИ ХХК. Эндээс бусад шатахууны компаниуд бүгд авч ердийн бензин, дизель дундуураа хольж зараад бидний машинаа эвдүүлэн эвдүүлэн зарж байгаа мөнгөөр хагартлаа баяжаад Сингапурт очиж амьдарч байгаа шдээ. Зугатаад зугатаад их хол явна гэж бодсон юм байх. Эргээд ирэх өдөр удахгүй дээ.
Гамбаа нь 2020-01-22 108.62.5.133
Керосин, хүхэр оруулж ирж бензин, дизельд нэмж хуурамч түлш хийдэг хамгийн том газар чинь АЙ СИ АЙ СИ ХХК. Эндээс бусад шатахууны компаниуд бүгд авч ердийн бензин, дизель дундуураа хольж зараад бидний машинаа эвдүүлэн эвдүүлэн зарж байгаа мөнгөөр хагартлаа баяжаад Сингапурт очиж амьдарч байгаа шдээ. Зугатаад зугатаад их хол явна гэж бодсон юм байх. Эргээд ирэх өдөр удахгүй дээ.
Зочин 2020-01-22 192.82.68.119
муу бензинээс болж чек асаад оношлуулсан чинь яндангийн мэдрэгч шатсан байна гэнэ.засуулах гэсэн 80мянга гэнэ.яасан цадаж ханадаггүй өмхий бааснууд вэ?
зочин 2020-01-22 192.82.68.119
shun
Жолооч 2020-01-22 192.82.71.19
Шалгаад ШТС-нх нь эрхийг нь хасаад хаагаад хаяж яагаад болохгүй байдаг хэрэг вэ?
irgen 2020-01-22 139.5.217.93
Энэ цөөхөн ард түмний дундаас ямар бузрын хүн бугийн сүрэг үүсч байна эх орон ард түмнээ хайрлдаггүй
Зочин 2020-01-22 64.119.24.19
mashinii utaa umhii unertei garch baih yum. shatahuuniih uu
Зочин 2020-01-22 202.9.46.69
УИХ-д жаалж байсан гар юу хийж суугаа юм бол доо? Гишүүн байхдаа дуугарч байхгүй.
Зочин 2020-01-22 192.82.66.160
Urdaas usan ongotsnii tulsh, Orosoos kirosin oruulj irj holiod l diesel tulsh gej zaraad udaj bna shu de! Yagaad gevel ene 2 turuliin buteegdehuu ni ontsgoi tatvargui orj irdeg yavdal yum. iim huuramch tulsheer shatahuunii companiud 1 liter tutamd 300-500 tugrugnii ashig unagaj bgaag manai deedesuud bugd medej bgaa. Mun auto benzinuud ch gesen bugd oktan undursgugch hiisen hyamd benzinuud. Ene ni shatahuunii companiudad buun ashig, harin hereglegchided hohirol, ard tumend eruul mendiin hohirol.
Зочин 2020-01-22 124.158.109.140
Odoo zasmal zam deer mashinii yandangaar xayagdsan us-ni mus bolju baigaag Ta nar xarj baigaa biz-dee. Binzentei xamtu us xudaldan avch baina gesen xereg!!!
сонгогч 2020-01-22 1.20.147.147
Их хурлын эрхэм гишүүдээ наад бохир бизнесээ зогсоогоод өгөөч ээ. Энэ хорлолыг зогсоосон хүмүүсийг сонгоно шүү
Зочин 2020-01-22 192.82.71.19
Гишүүдэд ч хамаагүй байх аа.
МХГ, Газрын тосны хэрэг эрхлэх газар, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гээд л хариуцах ёстой байх!
Зочин 2020-01-22 131.255.4.211
Гишүүд их хамаатай. Сумъяабазараас эхлээд гүн орооцолдсон хүмүүс байна.
Зочин 2020-01-22 84.16.226.1
manai shatakhuunii companiud bugd yum kholij zardag deer ni mongolbanknaas terbum terbumaar ni mongo avdag
Зочин 2020-01-22 202.131.245.243
Монголын бүх шатахуун түгээгүүрүүдэд коктейл л карж байгаа шүү дээ.
Зочин 2020-01-22 202.179.25.121
нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг компануудын борлуулалтийг нь шалгахад л болмоор юм биш үү