"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр /2020.01.21/ Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ хурандаа нар оролцсон хахуулийн хэргийн талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр /2020.01.22/ Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагч авлига авсан эсэхийг шалгаж, тогтоохоор ажлын хэсэг гарсан талаар тайлбар, мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд мэдээлэл өгөхдөө "Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой мэдээлэл өчигдөр /2020.01.21/ хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажлыг хийж байна. Цагдаагийн алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдэхээр “Бавгар” гэдэг компанитай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж, орон сууц бариулахаар болсон. Өнөөдрийн байдлаар нэг корпус нь ашиглалтад орж, нэг корпусын суурийн ажил явж байна.
Хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж, сахилга ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажиллаж байна” гэв.
"Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр /2020.01.21/ мэдээлэл хийхдээ “Манай компани 2015 оны есдүгээр сарын 4-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээг зурсан. Тус барилгад нийгмийн эмзэг бүлэг буюу төрийн албанд ажилладаг өрх толгойлсон эмэгтэй, ажил албаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт туслах зорилгоор квот тарааж өгсөн юм. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон. 2015-2017 онд миний ээж анх энэ ажлыг гүйцэтгэж яваад 2017 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр авто ослын улмаас амиа алдсан учраас ээжийнхээ ажлыг би үргэлжлүүлж байгаа нь энэ. ЦЕГ ээжийг минь өнгөрөөд долоо ч хоноогүй байхад “Ажлаа хурдан хий. Хэн энэ ажлыг үргэлжлүүлж хийх юм бэ” гэж дарамталж эхэлсэн учраас "Бавгар" ХХК-ийн захирлын албан тушаалыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн юм. Өнгөрсөн 2015-2017 онд ЦЕГ-ын ажлын хэсэг нэртэй хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан нь санхүүгийн баримт нотолгоотойгоо байгаа” талаар мэдээлсэн.
“ЦЕГ-ААС ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ТУС КОМПАНИД ШАХАЛТ ДАРАМТ ҮЗҮҮЛЭХГҮЙ”
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Бавгар” компанийн зүгээс Авлигатай тэмцэх газарт мэдээлэл, баримт материалаа өгчихсөн байгаа гэсэн. Бидний зүгээс шалгалтын ажлаа хийж, тогтоогдсон хэмжээнд нь Авлигатай тэмцэх газар шилжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс гадна 376 цагдаагийн алба хаагч орон сууцтай болохын тулд өнөөдрийг хүртэл тав дахь жилдээ хүлээж байна. Цаг хугацааны хувьд хугацаа хожимдсон, цагдаагийн алба хаагчид бүрэн мөнгөө төлөөгүй асуудлууд байгаа. Гэхдээ барилга байшингийн асуудал нэг хоног ч гэсэн алдвал өртөг гарч байдаг учраас аль нэг тал нь хохирохгүйгээр байхаар ЦЕГ-аас асуудалд хандаж байна. Цаашид барилгын ажлыг зогсоохгүйгээр үргэлжлүүлэн явуулна. Харин цагдаагийн алба хаагч хууль бус шан харамж нэхсэн асуудлыг хуулийн дагуу шалгана” гэв.
Мөн “Хэвлэл мэдээллээр өгсөн мэдээллийг нягталж шалгаж байна. Өмнө нь цагдаагийн байгууллагад хоёр удаа өргөдөл, гомдол өгч байсан гэж хэлсэн. Өнгөрсөн 2018 онд “Бавгар” компанийн зүгээс “Цагдаагийн алба хаагчид мөнгөө өгөөгүй байна” гэдэг асуудлаар хандаж байсан.Тухайн үед ажлын хэсэг гаргаж, шалгаад ажлын хэсгийн ахлагч нарыг сольсон. Энэ авлигын асуудалтай холбоотой өргөдөл, гомдол ЦЕГ-т өмнө нь ирүүлж байгаагүй гэж ойлгож байна. Хэвлэл мэдээллээр яригдсан, нэр дурдагдсан цагдаагийн хурандаа нарыг шалгаж, тогтооно. Цагдаагийн ерөнхий газраас шударга бус үйлдэл, сахилга, ёс зүйн зөрчилтэй эвлэрэхгүй. Цагдаагийн ерөнхий газраас ямар нэгэн байдлаар тус компанид шахалт дарамт үзүүлэх асуудал байхгүй” гэдгийг яриандаа онцлон хэлсэн юм.
Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярын хувьд 2018 онд ажлын хэсгийн ахлагчаар томилогдож, цагдаагийн алба хаагч талаасаа орон сууцны гэрээнд оролцжээ.
А.СҮРЭН
Зочин 2020-01-22 182.160.1.215
Одоо дахиад дарамтлаад эхэлсэн гэсэн тв 9 гарч байнлээ наад Цогт баатар чин ерөнхий газрын даргатай хамаатан гэсэн хог байгаа биз дээ сүлжээ болчихсон байгаа биздээ
Зочин 2020-01-22 66.181.169.116
хүнийг тарган туранхайгаар нь доромжилдаг яиар арчаагүй амьтад вэ хүний ямар байх чамд ямар хамаатай юм хэрэгт дуртай хэрээ вэ
уншигч 2020-01-22 66.181.169.116
цогтбаях хурандаа чинь их ажилдаа хариуцлагтай хүн байна лээ дээ
Зочин 2020-01-22 202.9.46.61
Цагдаа бол эр эмгүй зан харьцааны соёлгүй, их бага бизнес хийж байгаа иргэдээс яаж мөнгө салгах вэ гэсэн нүүрэн дээр нь ил байдаг.Цагдаагийн байгууллага хөрөнгөжсөн цагдаа нараа шалгаж өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.
зочин 2020-01-22 66.181.169.116
энэ хурандаа чинь өчнөөн мөнгө төгрөг авсан өгсөн гээд байгаагаас чинь хойно томилогдсон юм биш үү.
zochin 2020-01-22 103.57.93.171
baga tushaaliin alba haagchid l hamag har bor ajliin i hiideg shuu dee.odoo tsagiin darga nar bordson gahai shig baih um daa.neg hevend tsutgasan um shig
Зочин 2020-01-22 182.160.34.143
Өмнө нь ажлын хэсэгт ажиллаж байсан хурандаа нарыг шалгаачээ…Их но гарна даа….Өөрсдийн ах дүү нартаа баахан байр тараасан сураг байдаг. тэгэхээр энэ бас үнэх байхоо.. Хамгийн үнэнч сайн ажилладаг цагдаа нар бол доод тушаалын буюу зам дээр зогсдог цагдаа нар, хөөрхий ажил нь үнэхээр хүнд.эд нарынхаа нэрийг барьж халхавчин дор баяждаг хүмүүс бол хурандаа нар
ҮНЭХЭЭР 2020-01-22 183.81.171.2
МАН- ГАРЧ ИРЭЭД МОНГОЛЫН НИЙГЭМИЙГ СҮЙРҮҮЛЛЭЭ ДЭЭ ..ХЗЯ ТОЛГОЙЛЖ БАЙГАА ТЭР НҮГЭЛТ Ц НЯМДОРЖ ООС БОЛЖ БАЙНА.. ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЧИХСОН ЗАРИМ НЭГ ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРЫГ БҮГДИЙГ НЬ ХАМГААЛЖ ӨӨГШҮҮЛЖ СУГАН ДООРОО БАЙЛГАЖ БАЙГАА ХАР НҮГЭЛТ ХҮН ЧИНЬ ШҮҮ ДЭЭ.. МОНГОЛЧУУДАД ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БОЛСОН ДОО _
Зочин 2020-01-22 203.91.112.146
Захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг Монголын цагдаа хэний ямар мөнгөөр ийм барилга бариулаад байнаа
Ажил хийдэггүй ард түмнээ дарамталж мөнгө албан тушаалын өмнө өвдөг сөхөрдөг МОНГОЛЫН ЦАГДААД ард түмний мөнгөөр авилгад идэгдсэн албан хаагчдаа орон сууцжуулах ёстой юу тэдний оронд Онцгой байдлын албаны жинхэнэ баатруудад өгөх хэрэгтэй
Тураач ээ 2020-01-22 104.34.66.209
Цагдаа, цэргийн дарга нар турмаар юм. Баахан тарган гахайнууд бхын, ичмээр, гүйж харай дасгал хөдөлгөөн хий, машинаа орхиод алх айн
Өтөл өвгөн Лувсан 2020-01-22 103.57.92.20
эрх чөлөө эдиийн засгийн алуурчдын гараас эх орноо аврах гэдэг нэгэн бодол сэтгэлд хадаастай. Тэнгэр заяатай Монголыг Алсын нутагтан америк боолоо болгох хүсэл чинь нохойн жогорхой.
Өтөл өвгөн Лувсан 2020-01-22 103.57.92.20
Энэ үеийн эсэргүү миний бие Монгол улсын Үндсэн хуулиар хоригдсон НАМ гэдэг этгээдүүд
с хол байж нийт ард түмний
Өтөл өвгөн Лувсан 2020-01-22 103.57.92.20
гэдэг санаа тайлагдана.Хүнийг нь тэр тусмаа Монгол хүнийг бие биенээ *л гэдэг далд санаа гүйж бна.
Өтөл өвгөн Лувсан 2020-01-22 103.57.92.20
өөр бусдийг худал мэдээлж тусгай албаныг төөрөгдүүлж байсан залиа нуух гэж би заавал тэр албаны дарга болно гэж зүтгэсний нууц мөн үү? Би өнөөдөр цагдаа нэртэй төрийн боолуудыг өрөвдөж байна. энэ хүн боолын хүлээсэнд орчихоод байгааг нь тэр сүрхий ардчилал лав бишдэгээ. Ардчилал нэртэй анархийзмаа зогсоо. Монгол түмний заяа өндөр төр зөв эргэж түмэн олны санаа уужрах цаг асуй. Дэлгэсэн дэрлэг шиг газрын зураг бүхий эх орныг гадаад зарсан "Ардчилал" гэдэг үгнээс ай! АРДЧИЛАЛ гэдгииг АРД-Чи-л-*л
Өтөл өвгөн Лувсан 2020-01-22 103.57.92.20
Энэ бачуухан америк загварт Монгол хүний уужуу сэтгэл багтахгүй хаагдав. Монглын халуунд халж хүйтэнд хөрч түмнийхээ төлөө эрсдэж яваа хөвгүүд охид дэрдэс зүүж түмнээс ялгарч төрийн хуулийн манаанд зогсож байгаа та бүгдэд хэлэхэд та нар ард олноо хамгаалагч болохоос аль нэг намын уяаны нохой биш шүү, Би энэ муухай үгийг хэлэхдээ зүгээр хэлээгүй Ардчилалын нэг том хүн нэг Хэсэг Тагнуулын дарга, Урьд ардын засгийн үед НАХЯ-ны "Боролдой" нэртэй мэдээлэгч байсан Билэгтийг нэр цохон хэлэх нь энэ хүн
Өтөл өвгөн Лувсан 2020-01-22 103.57.92.20
Монгол улс нэг үгээр Тусгаар тогтносон бүгд найрамдах Монгол улс гэж байхад Цагдан сэргийлэх гэдэг нэршилтэй түмнийгээ хамгаалах бүтэц байлаа. Халуун халж хүйтэнд хөрч явахдаа өргөсөн андгайдаа үнэнч Монгол эрчүүл байсан энэ хүмүүс ар гэр эхнэр хүүхдээ гаргуунд орхиод зөвхөн иргэн ард олныхоо төлөө амь бие зориулж явжээ. Өнөөдөр "Цагдаа" нэртэй мэрэгжилгүй , мэдэх ёстой хуулиа огт ойлгохгүй этгээдүүдийн гарт оржээ. Уг нь "Миний цагдан сэргийлэх намайг хамгаална" гэж уриа байсандаа тэр хаачив?
Zochin 2020-01-22 202.126.88.64
Ard ni tub selengees ugshiltsi darga nar baidag geh um bilee…barah uu da
баяраа 2020-01-22 202.126.89.153
цогтбаярын төгссөн сургуулиас эхлээд л шалгаарай төв аймагт цагдаагийн байр бариад нэг орцыг нь өөрөө авсаэ гээд л хөвөрнө дөө ахлах дэслэгчээс бусад бүх цол нь мөнгөөр
уншигч 2020-01-22 66.181.169.116
чамд хүнийг дэвслэх болом ж гарч ирэвүү зайлуул ядарсан хүмүүс шүү
z 2020-01-22 202.126.89.153
s
Зочин 2020-01-22 66.181.161.121
ene j boldiig sain shalga uhval ih yum garna er n ene hurandaa nar denduu davarsan yumnuud baidgiin buh hurandaa nariig atg shalga
Зочин 2020-01-22 202.131.236.58
Энэ хурандаа арай дэндүү чихэлдчихжээ.Байнгын дасгал,бэлтгэл хийхгүй, энд тэндэхийн мөнгө авч идээд хэвтээд байхаар ийм л болнодоо.Аягүй бол тэр Цогтбаяр нь бас л нэг ийм бүдүүн нөхөр байгаадаа,яанадаа. Гадны цэрэг,цагдаагийнхан жавхайсан биетэй байдаг,манай цэрэг,цагдаа гадаад үзэмжээ анхаарахгүй бол хурандаа нар гэж "өөхөн бөмбий өвчний үүрүүд" л болох нь дээ.
1 2020-01-22 119.40.103.6
Цагдаа нар ийм тарган байж болохгүй биз дээ уул нь
Зочин 2020-01-22 192.82.72.91
Өргөдөл өгснийг нь бүртгэлдээ бүртгэж авахгүй л буцаагаад өгөө биз.
sereeter 2020-01-22 202.55.188.90
Хулгайч хурандаа нараасаа болж Цагдаа тэдний гэр бүлүүд хохирох нь ёс зүйд нийцэхгүй. Цагдаа нарын төлөө хэн ч тэмцэхгүй болохоор хурандаа нар нь ахиухан зулаад л сууж байдаг юм ш дээ.
Зочин 2020-01-22 202.126.88.61
Авилга бол үнэхээр төгсөрчээ
хотын иргэн 2020-01-22 1.20.147.147
ӨӨРИЙНХӨӨ ГҮЗЭЭГ ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ ГАХАЙ ХУРАНДАА , ГЕНРАЛУУД ТӨРИЙН АЖЛЫГ ХИЙЖ ЧАДАХ УУ. ТЭД ИДЭЖ УУЖ, ХУЛГАЙЛЖ, БУСДЫН БИЗНЕСИЙГ БУЛААЖ ДАРАМТАЛАХ АЖЛЫГ БОЛ ХАРИН Ч САЙН ХИЙХ БАЙХ ШҮҮ. ХУРЦ, БОЛДБААТАР, ЦОГТБАЯР…. АР АРААС НЬ НЭРЛЭЭД ЯВААРАЙ
Зочин 2020-01-22 66.181.161.85
Онцгой байдлын тарган цатгалан сайхан дарга нар байна.
Hudlaa s*** 2020-01-22 202.21.109.3
Uhsen b**s ene novshnuud tvgeer soningoor garch olnii anhaarliig tataj baij say neg shalgadag genee, ene novshnuudiig nugdiig ni yaliig ni uuruuleed zailuulval taarna
Зочин 2020-01-22 203.91.115.250
Ха ха хурандаа цагдаа хурандаа цагдаагаа шалгаад хошин шог ч болжийно дөө. Жороо нь жороогоороо гээч нь ха ха.Монголд л байна дөө
Иргэн 2020-01-22 203.217.139.225
Хууль сахиулах ёстой цагдаа, шүүх, прокурорыхон авилгын үүр уурхай болж гүйцжээ. Нийтэд нь их цэвэрлэгээ хийхгүй бол болохоо болилоо. Энэ улс сүйрэх нь байна.
зочин 2020-01-22 64.119.16.234
Цогтбаяр гэдэг энэ нөхөр цагдаад 9 жил ажиллаад хурандаа болсон гэж аархаж явдөг нэгэн гэсэн бас болоогүй төрийн бүх одон медалыг бүгдыг нь авсан. цагдаагийн түүхэнд их ховор хүн шүү.
Зочин 2020-01-22 202.9.46.124
Үнэн шүү дээ. Цагдаагийн сургууль төгсөөгүй муис төгсөөд л крандуулсан.цагдаад их л муухай жишээ болсон
J. Erka 2020-01-22 66.181.161.47
Эрх бүхий байгууллагаар нь шалгуулах ёстой байхад өмнөөр гь гүйж ороод ул мөр, эд мөрийн баримтыг устгах арга хэмжээ авч эхлэх шиг боллоо. Яасан их тэвдэж авлигчдаа хамгаалах арга хэмжээ аваад эхлэв. Гэрээт хугацаанд үүргээ биелүүлээгүй гээд барилгын компанийг буруутгах зүйл хайж байна. Сайд болон нэр бүхий хурандаа нарт зориулсан орон сууц нь жирийн цагдаа, фицерүүдийн орон сууцаас талбайгаар том, засаал чимэглэл нь тавьсан жорлон, тосгуур, ванн нь арай л лт мөнгө, зэс гууль, болор уу ?
зочин 2020-01-22 202.9.47.20
Энэ цагдаа нарт ахмадаас дээш цол хэрэггүй шдээ …
Зочин 2020-01-22 66.181.170.73
цагдаагийн дарга нар одоо энэ охиныг дампууруулж шоронд хийх байх даа яана зайлуул.
Иргэн 2020-01-22 202.9.47.29
Энэ бүдүүн хурандаа нар юм бодмоор юм аа??Ёстой өөрсдийнхөө гэдсийн захирч чадахгүй хүмүүс яаж төрийн хэргийг зохицуулж чадахав дээ? Өөрсдөө юм бодмоор юм аа… Хичээвэл 2_3 сарын л зүтгэл шүү дээ..Ийм арчаагүй хүмүүс байх гэж дээ…
Зочин 2020-01-22 194.230.158.242
Umhiii durvudiin sheees Nyamdorjiig zailuulahgui bol Ene tsagdaagiin baiguullaga butehgui ee
иргэн 2020-01-22 66.181.161.92
Энэ хурандаа арай тарган уу ГҮЙ ЮУ
Зочин 2020-01-22 103.99.103.99
Төрийн албаныханы нийтлэг төрх эр эмгүй
Зочин 2020-01-22 182.160.1.160
suudal ni zohiod hudulguun ni bagsaj
Зочин 2020-01-22 122.201.24.92
мэдэн будлиад байна,энэ их монгииг ганц нэг авилгач аваагуй нь тодорхой,энэ олон унэгуй байр нэхэснииг ганц хоер хурандаа шаардахгуй нь мэдээж!!!!
Зочин 2020-01-22 43.228.131.110
Цагдаа цагдлаагаа шалгана гэж юу байдаг юм бэ гүзээтэй тарган офицеруудаа.
зочин 2020-01-22 124.158.94.9
Цагдаа цагдаагийн ажлаа хийхгүй АА-н ажил руу оруулахаар ийм юм болж байна
Зочин 2020-01-22 202.9.40.103
Дарамтлаад байхгүй шүү.Монголын цагдаагийн ганц чаддаг юм.
Зочин 2020-01-22 150.129.143.236
ЦАГДАА ЦАГДААГАА БИШ ЯДАЖ АТГ ШАЛГААЧ .?
Зочин 2020-01-22 203.91.118.182
АТГ шалгаж байгаа ш дээ
Зочин 2020-01-22 150.129.142.29
Ямар ч итгэл найдвар алга доо. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн УИХ-ын 3 гишүүн гэхэд л техникийн алдаанаас болоод л хөрөнгөжчихсөн юм байна лээ шдээ, ха ха ха.
Bazar 2020-01-22 83.23.234.102
Iimerhuu targan oficeruudiig shuud halah shaardlagata ter hun daramtalsan novshiig azlaas chololoh bish albanaas halz tetgevriin tsergeer bish ziriineer gargah
Зочин 2020-01-22 202.72.245.123
цагдаа цагдаагаа шалгаад бурууг нь тогтоох нь юу л бол харж л байя
Зочин 2020-01-22 103.99.103.99
Энэ тайлбарыг үнэхээр ойлгохгүй байгаа юм. Өөрийнх хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тавиад байхад минийх алдаатай байна засаад өгөөч гэдэггүй юм уу өндөр сэнтийд заларсан эрхэмүүд минь өчнөөн туслах байдаг биз дээ өөрөө амждаггүй юмаа гэхэд тэд нар нь төлөөлөөп явдаггүй юм уу
zochin 2020-01-22 202.179.27.166
naad nohor chini jinhen aarhaj yawdag gar gej sonsson hedhen jiliin dotor bayjsan hun sain shalgah heregtei de ih ym garna da bas ih gajn nohor gej baigaa olon huuhenii zowlongoor togolson gar da awilgal utgaar ni awdag n**** tsagdaagiin buh shagnaliig awsan ih ym sonsgono do uneheer unench shalagwal shorond baih estoi do