Саяхан UFC-ийн октагондоо гайхалтай эргэн ирсэн Конор МакГрегор өчигдөр /2020.01.22/ өөрийн твиттер хаягаараа дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмждэг гэдгээ илэрхийлжээ. Конор МакГрегор “Онцгой Ерөнхийлөгч. Бараг АНУ-ын бүх цаг үеийн хамгийн агуу Ерөнхийлөгч байх. Түүний өмнө гарч ирсэн олон гайхамшигтай аварга зүйлсийг даван гардгаараа тэр гарцаагүй агуу ерөнхийлөгчдийн нэг. Ийм зүйлсийг эсрэг тогтоно гэдэг амаргүй. Өмнөх цаг үеүдэд мөн адил. Гайхалтай. Баяр хүргэе бас Мартин Лютерийн өдрийн мэнд хүргэе” хэмээн Дональд Трампад хандан жиргэжээ.
Харин үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч “UFC-ийн ялалтанд тань баяр хүргэе” хэмээн жиргэжээ.
Мөн Ирланд тулаанч маань 2020 онд Дональд Трампийг цэнгэлдэхэд ирж өөрийг нь дэмжвэл илүү идэвхитэй, үзүүштэй тулаан үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 03-нд зохион байгуулагдсан UFC-244 дээр ирж Жорже Масвидал болон Найт Диаз нарын тулааныг үзэж сонирхож байсан юм.
Холбоотой мэдээ