Шинэ вирус мутацид орж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Шинэ вирус мутацид орж болзошгүй

Шинэ вирус мутацид орж болзошгүй

Хятадын шинэ төрлийн коронавирусээр нас барагсдын тоо хурдтай өсч байна. Халдвар авсан хүмүүсийн тоо нэг хоног хүрэхгүй хугацаанд 340-өөс 440 болж, нас барсан хүний тоо гурваар нэмэгдэж ес болоод байна.

Тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооноос яаралтай мэдэгдэл хийж, энэхүү шинэ төрлийн вирус нь мутацид орж, өөрчлөгдөн төрөл зүйл нь нэмэгдэж илүү өргөн хүрээг хамрах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Тиймээс вирусын тархалтыг хянах, урьдчилан сэргийлэх ажлыг илүү өндөр түвшинд зохион байгуулж, хяналтыг чангатгахаа мэдэгдсэн байна.

Энэхүү вирус нь хүнээс хүнд голчлон амьгалын замаар халдаж байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа ч тус улсын эрх баригчид одоог хүртэл энэ вирусны уг гаралыг нарийн тогтоож чадаагүй байна.

Холбоотой мэдээ

Коронавирусын халдвар аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө

Коронавирусын халдвар аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө

Анх өнгөрсөн арванхоёрдугаар сарын дунд үед Хятадын Үхань хотноо илэрсэн уг вирус нь өдгөө Япон, Өмнөд Солонгос, Тайланд, тэр ч байтугай Номхон далайг гаталж АНУ-д бүртгэгдээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор улс орнууд хил гаалийн хараа хяналтаа чангатгаж, аль болох Хятад улс руу тэр тусмаа өвчний голомт Үхань хот руу зорчихгүй байхыг ард иргэддээ анхааруулж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж