Гэр хорооллын иргэд хашаандаа мод тарих хандлага нэмэгдсэн байна

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын иргэд хашаандаа мод тарих хандлага нэмэгдсэн байна

Гэр хорооллын иргэд хашаандаа мод тарих хандлага нэмэгдсэн байна

Улсын хэмжээнд нэг сая мод ургуулах хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг 44 мянга орчим мод , бут сөөг тарьж ургуулсан байна. Энэ жилийн тухайд мод тарих хандлагыг үзэхэд гэр хорооллын иргэд хашаандаа мод тарьсан нь голлох хувийг эзэлжээ.

Нэг га ногоон байгууламж нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, дуу чимээг 26 хувь бууруулж, утааг 30 хувь багасгаж, чийг тунадсыг 75 хувь нэмэгдүүлдэг бол ногоон байгууламжтай орчинд хүмүүсийн стресс илүү ихээр тайлагддаг гэж үздэг. 2014 онд Орхон аймагт хавар намар нийтдээ 26233 ширхэг мод таригдсан байдаг юм. Энэхүү ажилд 440 орчим ААН,1300 гаруй иргэн хамрагджээ.

Энэ жилийн тухайд 19мянга мод, бут сөөг тарьсан байна. Өнгөрсөн хаврын болон энэ намрын үзэсгэлэн худалдаагаар нийтдээ 6000 орчим мод бут сөөг борлуулагджээ.

Энэ жилийн тухайд 19мянга мод, бут сөөг тарьсан байна. Өнгөрсөн хаврын болон энэ намрын үзэсгэлэн худалдаагаар нийтдээ 6000 орчим мод бут сөөг борлуулагджээ. Үүнээс харахад манай иргэдийн мод тарих хандлага нэмэгдсэн байна.

Өнгөрсөн хавар судлагдсан мэдээллээр аймгийн төв, Жаргалант сумын төв дэх ногоон байгууламжийн хэмжээнд 8640 ширхэг мод бут байна. Үүнээс 901 нь шилмүүст, 5000 орчим нь навчит мод, 2500 нь бут сөөг эзэлж байна.

Х.ПҮРЭВПЭЛЖЭЭ

Эх сурвалж: erdenetinfo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж