“Алтан намар-2015 ”хөгжмийн наадмыг аравдугаар сарын 21-25-нд зохион байгуулах болсон талаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос мэдээллээ.
Энэ жил 34 дэх удаагаа зохион байгуулж буй тус наадмын нээлт энэ сарын 21-нд УДБЭТ-т болно. Энэ удаагийн наадамд 21 хөгжмийн зохиолчийн 30 гаруй бүтээлийг тоглох юм. Наадамд , Улсын филармонийн симфони найрал хөгжим, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал, Үндэсний үлээвэр найрал хөгжим, найрал дуу, СУИС-ийн үндэсний найрал хөгжим болон ЦДБЭЧ, ХЦДБЧ-ын найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Тус наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
Аравдугаар сарын 21-ний 18.00 цагтУДБЭТ-т наадмын нээлт болж найрал хөгжмийн бүтээлүүд тоглогдоно.
Аравдугаар сарын 23-ны 15.00 цагт ХБК-ийн концертын “Б” танхимд гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээлүүд тоглогдоно.
Аравдугаар сарын 25-нд Улсын Филармоний концертын танхимд ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ тус тус болно.
Арваннэгдүгээр сарын 03-ны 18.00 цагт ХБК-ийн концертын “А” танхимд хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт болно.
Арваннэгдүгээр сарын 09-14-ний хооронд хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжмийн долоо хоног, эрдэм шинжилгээний бага хурал, дан хөгжмийн болон дууны концерт тус тус болох юм.
Б.ЗАЯА