Дуайт Ховард “Бүх одод”-ын слэм данкийн тэмцээнд эргэн ирнэ | News.MN

Дуайт Ховард “Бүх одод”-ын слэм данкийн тэмцээнд эргэн ирнэ

Дуайт Ховард “Бүх одод”-ын слэм данкийн тэмцээнд эргэн ирнэ

Дуайт Ховард “Бүх одод”-ын слэм данкийн тэмцээнд эргэн ирнэ

Сагсан бөмбөгийн ертөнцийн чанга, тэсрэлттэй залуусын нэг Дуайт Ховард энэ жилийн Чикаго хотын Юнайтэд центрт зохион байгуулагдах “Бүх оддын тоглолт”-ын слэм данк буюу тохолтын тэмцээнд оролцоно гэдгээ албан ёсоор зарлалаа. Энэ жил 34 настай Д.Ховард нь анх 2007 оны Лас-Вегас зохион байгуулагдсан “Бүх оддын тоглолт”-ын слэм данкийн тэмцээнд гуравдугаар байрт шалгарч, дараа нь 2008 оны Нью-Орлеанс хотод зохион байгуулагдсан “Бүх оддын тоглолт”-ын слэм данкийн тэмцээнд түрүүлж, хамгийн сүүлд 2009 оны Финикс хотод зохион байгуулагдсан “Бүх оддын тоглолт”-ын слэм данкийн тэмцээнд Нэт Робинсонд ялагдан хоёрдугаар байранд орж байсан юм.

Тэрбээр ийнхүү 11 жилийн дараа NBA-ийн “Бүх оддын тоглолт”-ын слэм данкийн тэмцээнд эргэн ирж байна. Одоогоор Д.Ховард  Лос-Анжелос Лэйкерс багийн төлөө хүчин зүтгэж 7.7 оноо, 7.6 самбараас бөмбөг авалт, 1.4 хаалт дунджилж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж