НЭМЭЛТ:
Засгийн газрын хуралдаанаар ахмад настны 500 мянга хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш бол 25 мянгаар нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болов. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж аж.
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар нийт 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, Хөрөнгө гаргах тухай, Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Түүхэн газрын зургийн цуврал цомог хэвлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1. | Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай | Ө.ЭНХТҮВШИН |
2. | “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-2050 батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
3. | Жагсаалт батлах тухай /Худалдан авах ажиллагааны/ | Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
4. | Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах тухай хэлэлцээрийн төсөл | Д.ЦОГТБААТАР |
5. | Хөрөнгө гаргах тухай | Д.ЦОГТБААТАР |
6. | Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Д.ЦОГТБААТАР |
7. | УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай | Ц.НЯМДОРЖ |
8. | Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл | С.ЧИНЗОРИГ |
9. | Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай | С.ЧИНЗОРИГ |
10. | Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай | С.ЧИНЗОРИГ |
11. | Түүхэн газрын зургийн цуврал цомог хэвлүүлэх тухай | Х.БАДЕЛХАН |
12. | Журам батлах тухай* /Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих/ | Д.САРАНГЭРЭЛ |
13. | Бусад асуудал* | У.ХҮРЭЛСҮХ |
Зочин 2020-01-22 150.129.142.131
Ёстой хуурах шиг болж байна даа. МАН-ыг хэзээ ч дахин төрд гаргах хэрэггүй шүү. Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 500000 мянга болгох, цаашдаа тэтгэврийн хэмжээг тоогоор биш, хувиар нэмдэг болох. АН ч бас нэг адил. Саналаа зөв өгцгөөгөөрэй.
Зочин 2020-01-22 202.21.110.38
Цалингийн хэмжээ хамаардаггүй юм бол нийгмийн даатгалд төлөх шимтгэлээ адил хэмжээгээр төлцгөөе, тэгвэл
Зочин 2020-01-22 202.21.110.38
Ямар цалин авч байгаагаас үл хамааран нийгмийн даатгалын шимтгэлээ бүгд адилхан хэмжээгээр төлцгөөе, тэгвэл
Зочин 2020-01-22 202.9.46.205
Миний цалин 6,500 төгрөгөөр нэмэгджээ. Төрийн хишиг гээд баярлаад байхаас. мань хүмүүс бидний нэрийг бариад нийт хүмүүсд өгсөнөөсөө хэд дахин илүүг хусчих юм. Тэдний идсэнийг бизнес эрхлэгчид, ажил эрхэлдэг хүүхдүүд төлөх юм. Аав нь мөнгөгүй байна гэж хүүгээсээ авна, төр татвар гэж авна. Хүүхдүүд хэцүүдлээ.
тэтгэврийн хѳгшин 2020-01-22 202.126.88.131
инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар тэтгэвэр нэмнэ гээд байсан, алив тэр 8 хувиар нэмсэн нь. Хѳгшчүүд тоо бодож чадахгүй зѳнѳг гэж доромжилж байгѳа юм уу?
ахмад 2020-01-22 192.82.74.8
Хөгшчүүлдээ чихэр долоологчих шив дээ.
Ахмад 2020-01-22 103.26.193.250
600000 aas dээш тэтгэвэртэйг нь нэмэх хэрэггүй доошийг нь ядаж 500 болтол нь нэмчихвэл арай хоосон хонохгүй хөл нүцгэн явахгүй бай хсан ихэнх нь багш эмч нар бн
зочин 2020-01-22 192.82.74.8
Би улсад 35,6 жил ажиллаад 2006 онд /650-700 төг-ийн дунджаар/ тэтгэвэртээ гарсаан.Одоо 350000 авч байна.Маш их гомдолтой байна.
Zochin 2020-01-22 88.130.50.0
Harin tijm, bi bas ulsad 20 jil ajilsan, 245000 togtooson. Getel ulsad ajilaagui n barag ijil tetgever avch bh jum. Sonin togtoltsootoi uls jum aa
Зочин 2020-01-22 202.9.40.5
Төр засаг шийдвэр гаргаж байхад бид юугаа ярир
Зочин 2020-01-22 103.229.122.217
БАГАХАН ШИГ ДОРОМЖЛООРОЙ
irggen 2020-01-22 192.82.70.236
herteigeer ni tetgevert garsan garahhumuusiin tetgeveriig bugdii ni adil bolgochihguiyoudoo hiij bsan ajil alban tushaal hund hungunuus bolonjileer ni togtoohiin hereg you bsiin…??? muu agillaj bsan baga tsalintai bsniih ni az zavshaan sain ajillaj ih hudulmurlusniih ni hohi bolj bh shivbitgii doromjlood bai ta nariig mun songonodoo hahaha
Zochin 2020-01-22 24.46.100.17
Saihan huurchdee
Ц.Товуусүрэн 2020-01-22 192.82.68.142
Энэ бол өмнөх жилд 320000 төгрөгийн тэтгэвэртэй байсан хүнийг энэ жил тэтгэврийн доод хэмжээ болох 350000 төгрөгний тэтгэвэр авахаар болгож байгаа таш тэнэг шийдвэр юм. Тэтгэврийн зөрүүг арилгах алхам хийхгүй байгааг маш их гайхаж байна. 350000 болон 409000 төгрөг хоёрын хооронд 59000 төгрөгийн зөрүү байгааг харвал тэтгэврийнхэн тэр чигээрээ доод түвшнийхэн болж байна. Энэ бол эрх баригчдын төлөө өгөх сонгуулийн саналын тоог үлэмж бууруулах алхам мөнөөс мөн.
Зочин 2020-01-22 202.179.24.114
Их бага нь хамаагүй ямарч байсан тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ гэдэг хүний амьдралд маш их дмжлг шүү дээ. Сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаа асуудалд дүгнэлт хийх нь аюултай.Төр бол бүх хүнд таалагдах шийдвэр гаргах албагүй.Тийм үед улс оронд замбараагүй байдал үүснэ.Хүн бүхэн амандаа орсноо ярьж хэлэхээ болимоор юм.Бүх зүйлд хязгаар байх хэрэгтэй.
Доржбат 2020-01-22 202.9.40.104
1-р сарын 1 нээс нэмнэ гээд байсан. Яасан бэ? Зөрөө нь буруу замаар урсаж байгаа юм биш биз.
өндөр настан 2020-01-22 66.181.180.125
25000 төг нэмснээс нийлүүлээд жилд нэг удаа цагаан сараас өмнө 500000-ыг өгөөч дээ. нэг нь авсан нөгөө нь өгсөн болно биздээ
Зочин 2020-01-22 139.5.218.37
ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМСНЭЭР ИЛҮҮ САНАЛ АВНА ГЭЖ АНДУУРАВ УУ? МАНЫНХАН??? ЭНЭ НАМЫГ ОЛОН ЖИЛ ТАХИСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА.
иргэн 2020-01-22 66.181.161.92
ТЭГСЭН Ч ТА НАРЫГ СОНГОХГҮЙ
Иргэн 2020-01-22 66.181.190.248
Олзвойтонгууд аа ! Ойлгосон уу.
Иргэн 2020-01-22 66.181.190.248
Байгаа боломжоороо л нэмж байна. Өөр яахым бэ ? Наад 25000-50000 чинь ядуу ахмадуудад том асуудал ! Чиний нэг хоолны мөнгө хүрэхгүй байх нь чиний л асуудал.
Сүрэн 2020-01-22 202.55.188.41
76 гишүүнээ Австралийн казинотой танилцуулах гээд мөнгөгүйдээд цөмийг явуулж чадахгүй хэцүү байгаа ч гэсэн гүрийгээд 25 мянга нэмдэг овоо юмаа.Дээдсүүддээ баярлалаа
зээлгуй эмээ 2020-01-22 122.201.31.71
ийм тэнэгууд торийн албанд ажиллаж байна даа хоорхий зээлтэй зээлгуйгээр нь ялгана бага ажилласан хожно их ажилласан нь хохирно
зочин 2020-01-22 66.181.181.241
Эмэгтэй хүнийг тэгэвэрт гарахад хүүхдийн тооноос хамааруулан ажилласан жилийг нэмэгдүүлэх тухай хуулийн заалт зөвхөн 2020 оноос тэтгэвэрт гарах эмэгтэйчүүдэд хамаарах тухай яриад байх юм. Өмнөх жилүүдэд тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд чинь яагаад хүүхэд төрүүлсэнд тооцогдохгүй болсон юм вэ.
Дорж 2020-01-22 202.55.188.41
Ард түмний татварын мөнгөөр Австралид очиж казинодно.Тэтгэвэрийхнийг 6 саяаар ялгаварлан.Эцэст нь 25 мянга.Идээдэмтэй хүмүүсийг төрд гаргажээ
Олзвой 2020-01-22 202.55.188.41
Үнэтэйхэн хоолны газрын таваг хоолны үнэ хүрэхгүй мөнгө нэмчихээд нэг их гийгүүлчихсэн юм шиг тэтгэвэр нэмлээ гэж сүр болох юмаа
зочин-2 2020-01-22 139.5.218.37
Тэтгэврийн нэмэлт нь чамлалттай санагдлаа.МАН-ынхны сонгуулийн зардал босгох нэг шалтаг нь энэ байх. Өөрсдөө болохоор улсын мөнгө луйварддаг. Чадваргүй бүтэц ажиллаж байгааг харууллаа.
Зочин 2020-01-22 66.181.186.22
Улсад 36 жил ажиллаад Одоо 330 аар амиа зогоож зээл аваагүйг төлөө гадуурхагдаад л Энэ ямар төр вэ
Зочин 2020-01-22 192.82.76.24
ха ха ха яанаа 25
Огохэжу 2020-01-22 66.181.190.146
ЖИНХЭНЭ ПОПУУД ТӨРД ГАРЧ ЯАЖ АЖИЛЛАДГИЙГ АРД ТҮМЭНД МЭДРҮҮЛЖ ЭХЭЛЖ ДЭЭ. ЭКСПОРТООР МӨНГӨ ОЛОХ НЭМЭЛТ ЭХ ҮҮСВЭР ОЛОХОД ХҮРЭЛСҮХ ОЮУН-ЭРДЭНЭ 2-ЫН ТОЛГОЙ ШУВУУН ТАРХИДАНА
Өө хөөрхий 2020-01-22 119.40.98.177
бүтэн сарын нэмэгдэл нь ганц гайгүй хоолны ч үнэд хүрэхгүй юм даа. Ийм л аргацаасан, хуурсан, хулхидсан
төр юм даа.
Зочин 2020-01-22 202.21.108.196
Ахмадуудыг 6 саяаар ялгаварлан гадуурхачихаад дээрээс нь 25к аар доромжилж байгаан байх даа.
зочин 2020-01-22 202.131.227.82
УХНА аа ! Улсад тасралтгүй ажилласан, тэр утгаараа татвар их төлсөн ахмадын тэтгэврийг бага нэмж, Улсад бага жил ажилласан эсвэл бараг ажиллаагүй байж тэтгэвэр тогтоологосон ахмадын мөнгийг нэмдэг ИЙМ БУРУУ аргаас хэзээ салах вэ? Маш гомдолтой байна. Ингэж тэгшитгэх юм бол бүгд адилхан татвар төлөхгүй байя л даа. Шударга бус юм аа.
сэдгэгдэл энэ? 2020-01-22 139.5.218.37
оЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН,ИХ ДААТГАЛ ТӨЛСӨН НЬ ИЛҮҮ АВАХ ОЛОН УЛСЫН ЗАРЧИМ ЭНЭ З/Г-Т ХАМААГҮЙ БОЛЖЭЭ.ман-С НАЙДАХ,ГОРЬДОХ ЮМ БАЙНА УУ? тЭТГЭВЭР ТЭГЛЭХ ХУУЛЬ НЬ МУЛГУЙ,НЭМЭХ ШИЙДВЭР НЬ МУЙХАР ГЭМЭЭР.ХҮЛЦЭНГҮЙ АХМАДУУДАА ДЭНДҮҮ ДОРОМЖЛОХ ЮМ ДАА ??????? ҮГ ДУУСЛАА.
Зочин 2020-01-22 124.158.107.98
Тэтгэвэрийн тогтолцооны гажуудал: Олигтой ажил хийгээгүй тэгсэн ингэсэн болж ажилласан жилээ 20 жил болгосон хүмүүс сүүлийн 5-8 жил хувиараа эсвэл ямар нэг жижиг компани, байгууллагын нэр дээр нийгмийн даатгалаа нэмж төлөөд тэтгэвэрээ 1 саяас дээш төгрөгөөр тогтоолгож байна. Гэтэл насаараа үнэнч шударгаар 35-40 жил ажиллаад 500 мянган төргөгийн тэтгэвэр тогтоолгож байгаа нь хамгийн том гажуудал шүү.
Зочин 2020-01-22 203.91.114.244
ёстой маш гомдолтой байна. Массд таалагдах гэж хүмүүсийн олон жилийн хөдөлмөр, төлсөн татварыг ингэж гажуудуулж байгаад харамсаж байна.
зочин 2020-01-22 66.181.168.8
ёстой үнэн шүү, тогтолцоогоо өөрчилж зөв гольдролд нь оруулах хэрэгтэй
Зочин 2020-01-22 211.36.157.6
Улсад 47 жил хөдөлмөрлөөд нэмэгдэж явсаар одоо 800 авч байна авсан цалин ажлын хүнд хөнгөнөөс болно ширээний ард сууж байсан албан хаагч дээд тал нь 750 авч байсан хүнд ажлууд 1000 гаргаад авдаг бсан тэр хэмжээгээрээ гар хуруу нь шархалсан бяцарсан боолттой л явдаг байлаа татвар ч өндөр оногддог.Та нар яах гэж ингэж татвар бага төлчихөөд мөн бичиг цаасны хөнгөн ажил хийж явсан мөртлөө насаараа төмөр нүдэж арьс ширтэй мод чулуутай ноцолдож яваад гайгүй тэтгэвэрт гасан хэдэн хөгшчүүлтэй барьцах
зочин 2020-01-22 192.82.74.8
Оюуны хөдөлмөр бол бас л хүнд хөдөлмөр гэдгийг ойлгох хэрэгтэй.
зочин 2020-01-22 192.82.74.8
Тэтгэвэрийн зөрүүг арилгах хэрэгтэй.
Зочин 2020-01-22 185.220.101.45
zasgiin gazar maani ajlaa sain hiiij baina shuu
zochin 2020-01-22 150.129.142.168
etseg , ekh , khugshidiinkhee tetgewereer amia zogoodog amisgaanuud b** dawar, ajil khiij amidar , bas golchikhojee
Зочин 2020-01-22 124.158.107.98
500 мянгаас дээш тэтгэвэртэй хүмүүс ихэвчлэн насаараа улсад тасралтгүй ажилласан хүмүүс байдаг. Харин бага тэтгэвэртэй хүмүүс олигтой ажил хийгээгүй, дундаа тасалдсан, завсарласан, дуртай үедээ ажилладаг дургүй үедээ ажлаас гардаг ийм л хүмүүс байдаг. Улсад тасралтгүй ажиллана гэдэг маш хэцүү, бие махбод сэтгэл санааны хувьд олон бэрхшээлийг туулдаг. Тэтгэвэр нэмэхдээ олон жил ажилласан хүмүүсийн тэтгэвэрийг бага нэмж, олигтой ажил хийгээгүй хүмүүсийн тэтгэвэрийг илүү нэмж байгаа нь буруу шүү.
зочин 2020-01-22 66.181.168.8
үнэн үнэн, дэмжиж байна
зочин 2020-01-22 103.229.120.11
500-аас дээш мөнгө авдаг нөхдийн мөнгийг нэмэх хэрэггүй шдээ.
Зочин 2020-01-22 182.160.2.44
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жоохон бизнесийн зээлийг тэглээгүй байх юм.
Tetgevriin hun 2020-01-22 66.181.176.190
25.0, 30.0-aar nemlee gedeg chini toglood bgaamuu, muusain umnuud huvilj nemeech, argatsaachih um bna l daa, ta narig songonoo gej bhgui!!!!!
Ард түмэн 2020-01-22 202.131.238.166
500 хүртэлх 30000 байхдаа яахав дээ, ядаж 500000 хүргэхээ байг 200, 300 мянган төгрөгтэй тэтгэвэртэй ахмадуудыг 400 мянга болгох хэрэгтэй ш дээ
Бадарчин 2020-01-22 202.55.191.40
Битгий тэнэгтээд бай малаа
зочин 2020-01-22 66.181.168.8
ажил хийж, татвараа төлөөгүй хүнд ер нь яасан гэсэн улс тэтгэвэр өгөх ёстой юм бэ????
Зочин 2020-01-22 202.21.124.17
Бага тэтгэвэр авдаг хүмүүсийг нийтэд нь ажил хийдэггүй татвар төлдөггүй байсан гэж хэлж болохгүй. Манай ээж 32 жил ажиллаад тэтгэвэрт гарсан ч цалин бага авдаг байсан болохоор тэтгэвэр нь багаар тогтоогдсон одоо 330,000 авдаг. Учрыг нь ч сайн мэдэхгүй байж ингэж бичиж болохгүй ээ.