ЗГ: Ахмадын тэтгэврийг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

ЗГ: Ахмадын тэтгэврийг нэмлээ

ЗГ: Ахмадын тэтгэврийг нэмлээ

НЭМЭЛТ: 

Засгийн газрын хуралдаанаар ахмад настны 500 мянга хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш бол 25 мянгаар нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болов. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж аж.


Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн.  Хуралдаанаар нийт 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,

Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, Хөрөнгө гаргах тухай, Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай,  Түүхэн газрын зургийн цуврал цомог хэвлүүлэх зэрэг  асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухайӨ.ЭНХТҮВШИН
2.“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал-2050 батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
3.Жагсаалт батлах тухай /Худалдан авах ажиллагааны/Л.ОЮУН-ЭРДЭНЭ
4.Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах тухай хэлэлцээрийн төсөлД.ЦОГТБААТАР
5.Хөрөнгө гаргах тухайД.ЦОГТБААТАР
6.Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухайД.ЦОГТБААТАР
7.УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухайЦ.НЯМДОРЖ
8.Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөлС.ЧИНЗОРИГ
9.Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухайС.ЧИНЗОРИГ
10.Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайС.ЧИНЗОРИГ
11.Түүхэн газрын зургийн цуврал цомог хэвлүүлэх тухайХ.БАДЕЛХАН
12.Журам батлах тухай* /Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих/Д.САРАНГЭРЭЛ
13.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж