Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Европын зах зээлээс 8.5 сая дизель хөдөлгүүрт автомашинаа эргүүлэн татаж, засвар үйлчилгээ хийхээр болсон тухайгаа мэдэгджээ. Тус компанийг Германы авто тээврийн газраас хууль бус програм ашигласан 2.4 сая автомашинаа засварлахыг үүрэг болгоод байсан юм.
Засварын ажлаа ирэх нэгдүгээр сараас эхлэх төлөвтэй байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар Европт нийт 3.6 сая автомашины хөдөлгүүрийг солих тооцоо гарчээ.
“Volkswagen” нь 11 сая гаруй автомашинд хууль бус төхөөрөмж суурилуулж, дизель хөдөлгүүрт автомашины хорт хий ялгаруулах хэмжээг санаатайгаар дарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.
Т.МӨНХ