Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан иргэдээс прокурорын байгууллагад гаргасан гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокуроруудыг Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудад гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх явц байдалтай танилцах үүрэг өглөө.
Танилцах ажил хариуцсан прокурорууд нь 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00-12.30 цагийн хооронд дээрх прокурорын газруудад ажиллах бөгөөд гомдол, хүсэлт гаргасан иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь сонсох, шуурхай шийдвэрлүүлэх үүднээс холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна.
Харин аймаг, сум дундын прокурорын газарт тус прокурорын газрын ерөнхий прокурорууд танилцах ажлыг хариуцан хийж гүйцэтгэхээр болжээ.
Эх сурвалж: УЕПГ
Холбоотой мэдээ