АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэм бурууг хэлэлцэх улс төрийн импичмент өнгөрсөн шөнө эхэллээ. Импичмент үйл явцын эхний өдөр шүүх бүрэлдэхүүн шүүх ажиллагаа хэрхэн явагдах дүрмийг эцэслэн тогтох асуудал мэтгэлцэв. Мөн энэ үеэр Ардчилсан намаас Дональд Трампын эсрэг бүрдүүлсэн нотлох баримт, гэрчийн мэдээлэлд тулгуурлан дэвшүүлсэн гурван үндэслэлийг Сенатын танхимын 53:47 саналын зөрүүгээр хүлээж аваагүй байна.
Сенатын танхимын гишүүд шүүгчид шиг тангараг өргөж, зургаан өдрийн турш өдөрт зургаан цагаар мэтгэлцээн явуулах болсон ба Хууль зүйн сайд Жон Робертс даргалах аж.
Харин Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож буй Дональд Трамп импичментийн үйл явцыг зүгээр л хууран мэхлэлт хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Бүгд найрамдах намын гишүүд түүхэндээ байгаагүйгээр нэгдмэл байр суурьтай байгааг сайшааж буйгаа Твиттертээ жиргэсэн юм.
Дональд Трампын импичтментыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Конгрессын танхимын олонх дэмжсэнээр Сенатад хэлэлцэх болсон билээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ