М.Шарапова Австралийн нээлттэй тэмцээний эхний тойрогт хожигдов

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

М.Шарапова Австралийн нээлттэй тэмцээний эхний тойрогт хожигдов

М.Шарапова Австралийн нээлттэй тэмцээний эхний тойрогт хожигдов

Өдгөө дэлхийн чансааны №145-д эрэмбэтэй М.Шарапова Австралийн нээлттэй тэмцээний эхний шатанд Хорватын Д.Векичтэй тоглож, 6-3, 6-4 харьцаатай хожигдлоо. Тоглолт 1 цаг 21 минут үргэлжилсэн бөгөөд Хорват бүсгүй дараагийн шатанд шалгарч байна.

М.Шарапова бол 4 Их Дуулга тэмцээнд дөрвүүлэнд нь түрүүлж, нийт 5 Их дуулга тэмцээний цомыг хүртэж байсан шилдэг теннисчин юм. Австралийн нээлттэй тэмцээнд 2008 онд түрүүлж байсан. Харин 2016 оноос хойш М.Шараповагийн спортын амжилт унасан. 2016 онд допингийн шинжилгээнд бүдэрч тодорхой хугацаанд теннисний кортоос холдоод байсан. 2017 оноос эргэн ирсэн ч Их дуулга тэмцээнд хагас шигшээд ч шалгарч чадаагүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж