Оросын онлайн худалдааны Ozon компани энэ онд зарлагуудынхаа тоог цөөлөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
"Энэ 2020 онд үндсэн ажилтны орон тоон дээр зарлагаар ажилладаг хүмүүсээ цөөлнө. Харин алслагдсан бүс нутаг, цөөн хүн амтай хотуудад хамтран түншлэгч компанийнхаа тоог нэмэгдүүлнэ” хэмээн Ozon-ы Хэвлэлийн алба мэдээллээ.
Орон тоо нь цомхотгогдсон ажилтнуудаа салбар нэгжүүддээ ажиллах боломжийг олгох бөгөөд цалин, ажиллах хуваарийг харилцан тохиролцох ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ