Ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдыг онгоцоор үнэгүй зорчуулна

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдыг онгоцоор үнэгүй зорчуулна

Ялалтын баярыг тохиолдуулан ахмад дайчдыг онгоцоор үнэгүй зорчуулна

2020 оны тавдугаар сарын 9-нд тэмдэглэх Гитлерийн Германыг ялсны 75 жилийн ойг угтуулан ахмад дайчдыг онгоцоор үнэгүй тээвэрлэх аяныг Оросын агаарын тээврийн "Аэрофлот" зарлалаа. “Аэрофлот” болон түүний охин компани болох "Аврора" ийм боломжийг олгох юм. “Аврора” нь Оросын Алс Дорнодын чиглэлд голчлон зорчид тээвэрлэдэг.

Үнэгүй зорчих эрх зөвхөн Оросын дотоодын нислэгт хамаарна гэдгийг "Аэрофлот" онцоллоо. Мөн цаг хугацааны хувьд 2020 оны тавдугаар сардаа хүчинтэй юм. Үнэгүй тийзний захиалгыг дөрөвдүгээр сарын 14-нөөс авч эхлэх ажээ.

Үнэгүй тийз аянд ахмад дайчдаас гадна хорих лагерьт хоригдож байсан, мөн дайны үед төрсөн бүх хүнд хамаарна. Тухайлбал, 1928 оны зургадугаар сарын 22-ноос 1945 рны есдүгээр сарын 3-ны хооронд төрсөн “дайны үеийн хүүхдүүдэд” үнэгүй зорчих эрхтэй. Мөн тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан одоо тусгаар болсон улсуудын дайнд оролцож явсан ахмадууд аянд нэгдэн Москва хотод ирж Ялалтын баярт оролцох боломжтой юм.

Үнэгүй тийз аяныг "Аэрофлот" 2001 оноос зохиож байгаа бөгөөд түүнээс хойш 90 мянга орчим хүн үнэгүй зорчжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж