Хятадад дэгдээд буй шинэ төрлийн коронавирусын халдвараар нас барагсдын тоо зургаа болж, АНУ-д анхны халдвар илэрчээ. Тодруулбал, өвчний голомт болсон Үхань хотоос ням гаригт /2020.01.19/ ирсэн 30 гаруй насны эрэгтэйд вирус халдварласныг тогтоож, эмнэлэгт тусгаарласан эмчилж байгаа аж. Өвчтөний биеийн байдал хэвийн байгаа гэв. Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 324 болоод байгаа ч зарим эрдэмтдийн үзэж буйгаар халдвар авсан гэдгээ мэдээгүй 1,700 гаруй хүн байж болзошгүй хэмээсэн юм.
Халдвар авагсдын ихэнх нь вирусын голомт Хэйбэй мужийн оршин суугчид бол Бээжин, Шанхай, Тяньжин, Гуандон, Зэжянь, Чончинь зэрэг томоохон хот суурингуудад ч халдвар илрээд байгаа билээ. Түүнчлэн Тайвань, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, АНУ-д халдвар илэрч, Хонгконгод 118 хүнийг халдвар авсан байж болзошгүй хэмээн тусгаарлаад байна.Үхань хотын эмнэлгийн 15 ажилтан вирусийн халдвар авснаас үүдэн шинэ коронавирусийг хүнээс хүнд халдварладаг гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ