Арван хүнтэй Арсенал, Лондонгийн дербид Челсигээс оноо салгалаа

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Арван хүнтэй Арсенал, Лондонгийн дербид Челсигээс оноо салгалаа

Арван хүнтэй Арсенал, Лондонгийн дербид Челсигээс оноо салгалаа

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 24-р тойргийн тоглолтууд өчигдөр /2020.01.21/ эхэллээ. Энэ тойргийн чимэг болсон тоглолт Лондон хотын хоёр баг болох Арсенал болон Челси багуудын хооронд боллоо. Тоглолтын хувьд Челси баг ялимгүй илүүрхэж 60 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу 19 цохьжээ. Харин Арсенал баг 40 хувьтай бөмбөг эзэмшиж хаалга руу 2 цохиж хоёулаа гоол болсон байна. Уг тоглолтын эхний гоолыг 28 дахь минутанд Челси багийн Итали хагас хамгаалагч Жоржиньо торгуулийн цохилтоос оруулж баг нь тэргүүлж эхэлсэн. Түүнд энэхүү гоолыг Арсенал багийг төвийн хамгаалагчид болох Дэвид Луйз болон Шкодран Мустафи нарын хайнга алдаа бүрдүүлж өгсөн. Шкодран Мустафигийн хаалгач руугаа сулхан дамжуулсан бөмбөгийг Челсигийн довтогч Тамми Абрахам замаас нь таслан хаалгачийг хуураад цохих гэж байхад Дэвид Луйз түүнийг унагааж улаан хуудас хүртэн талбайг чөлөөлсөн юм.

Ийнхүү арван хүнтэй үлдсэн Арсенал баг хэцүү байдалд байсан ч тоглолтын 63 дах минутанд тус багийн өдгөө 18 настай Габриел Мартинелли сөрөг довтолгоогоор Челсигийн хаалгыг мялаан тооны харьцааг тэнцүүлсэн. Түүнийг зогсоох гэж байсан Н’коло Канте санамсаргүй халтиран унаж, түүнд гоол хийх боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Харин тоглолтын төгсгөлийн 84 дөх болон 87 дах минутуудад хоёр баг харилцан гоол оруулж, 200 дах Лондонгийн “улаан”, “цэнхэрүүд”-ийн тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө. 84 дөх минутанд Челси багийн ахлагч Цезар Аспиликуэта гоолдож баг нь ахин тэргүүлсэн ч энэ тэргүүлэл гуравхан минут үргэжлэх тавилантай байжээ.

87 дах минутанд гэмтлээсээ эргэн ирээд удаагүй байгаа Арсеналын жигүүрийн хамгаалагч Хектор Беллерин гоолдож багаа хожигдохоос аварлаа.

Одоогоор Челси баг Английн Примьер лигт 40 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бол Арсенал баг 30 оноотой 10-р байранд бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж