Согтуу жолоочийн балгаар өдөрт нэг хүн хорвоог орхиж байна | News.MN

Согтуу жолоочийн балгаар өдөрт нэг хүн хорвоог орхиж байна

Согтуу жолоочийн балгаар өдөрт нэг хүн хорвоог орхиж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэх, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс зам тээврийн осолд орж, амь насаа алдах харамсалтай хэргүүд буурахгүй байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Өнгөрсөн онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэчнээн зөрчил бүртгэгдсэн бэ?

-Нийтдээ 2019 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 35491 зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлсэн. Үүнээс жолоодох эрхгүй ангилал нь таараагүй, эрхээ хасуулсан үедээ давтан хөдөлгөөнд оролцсон 6951 хүн бий.

34591 нийт зөрчлийн 6400 нь эмэгтэй жолооч эзэлж байна. Энэ 6400 эмэгтэй жолоочийн 2800 нь давтан буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, шүүхээр баривчилгаанд орсон ийм тоо байгаа.

-Өнгөрөгч долоо хоногт Хан-Уул дүүрэгт ноцтой осол гарч нэг хүний амь нас эрсдэлээ. Жолоочийн хувьд согтуу байсан гэсэн мэдээлэл бий. Тухайн жолоочид ямар хариуцлага тооцсон бэ?

-Энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Монголын гудамж Маршал таун хотхоны арын замд Мерседес бенз маркийн авто машин Тоёото премио маркийн авто машинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тухайн үед Мерседес бенз маркийн авто машиныг унаж авсан А гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тоёота маркийн автомашиныг жолоодож явсан 45 насны эрэгтэй ослын улмаас газар дээрээ амь насаа алдсан. Осол хэргийн цар хүрээнээс шалтгаалаад хугацаа шаарддаг. Уг ослыг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.

-Согтуугаар үйлдсэн осол хэргийн тоо төдийлөн буурахгүй байна. Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүнийг 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгож жолоо барих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хасна. Эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох юм бол 7-30 хоног шүүхийн шийдвэрээр баривчилгаанд явж байгаа.

Харин тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байрлуулна. Жолооч өөрөө драйвер багаж үлээх чадвартай биеийн байцаалт бүрэн, жолооны үнэмлэх, машины гэрчилгээ бүрэн байх юм бол жолоочийг хариуцах хүнд хүлээлгэн өгөөд явуулах боломжтой. Биедээ бичиг баримтгүй, багаж үлээх чадваргүй байх юм бол эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгнө.

-Өнгөрсөн онд зам тээврийн осол хэрэг үйлдээд ослын газраас зугтсан нийт хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-2019 онд Тээврийн цагдаагийн албанд нийт 16 эзэнгүй буюу хүний амь насыг хохироогоод орхиод явсан хэрэг бүртгэгдсэн. Үүнийг бид зуун хувь илрүүлсэн. Тэгэхээр зөвхөн жолооч гэлтгүй явган зорчигч жолоодох хэсэг дээр согтуугаар явж байгаад зам тээврийн ослын хохирогч болж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центрийн баруун талд 50 орчим насны хүн машинд мөргүүлээд унасан байсан. Уг хэргийг үйлдсэн жолооч хэргийн газраас зугтаасан байсан. Он гарахтай зэрэгцээд хөдөлгөөн ачаалалтай байсан ч жолооч нар зам дээр унасан хүнийг тоолгүй тойроод явсан. Тиймээс жолоочийн үүргээ биелүүлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй буюу осолд орсон хүнд анхан шатны тусламж үзүүлээгүй гэдгээр тухайн тээврийн хэрэгслүүдэд анхан шатны арга хэмжээг тооцсон. Осол гаргасан жолоочийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр өглөө илрүүлсэн.

Өчигдрийн байдлаар нийслэлд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 23 зөрчлийг илрүүлсэн. Өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхийн замд Тоёота приус маркийн авто машин Хонда болон маркийн авто машин Дээвоо маркийн автомашинтай мөргөлдсөн. Улмаар суудлын тэрэгт зорчиж явсан 4-8 насны гурван хүүхэд гэмтсэн. Ингээд мөргөсөн гэх Тоёота приус маркийн жолоочийг шалгахад согтууруулах ундаа согтолтын зэрэг нь 2.44 байсан.

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна уу?

-Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэний тоо өнгөрсөн оны тоон үзүүлэлттэй харьцуулахад улсын хэмжээнд 0.2 хувь, нийслэлийн хэмжээнд 6.4 хувиар буурсан боловч орон нутагт 1.9 хувиар өсөлттэй байгаа. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хөдөлгөөнт байдлаар зам талбайд хяналт тавиад явж байна. Нийслэлийн зургаан дүүрэгт дунджаар энгийн өдрүүдэд 30 орчим зөрчил бүртгэгддэг. Тухайлбал, архи уучихсан хаанаас явснаа мэдэхгүй дэргэдээ хүүхдээ суулгачихсан жолооч нар зөндөө байдаг. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийн ухамсар чухал байна.

-Дуудлагын жолоочийн тухайд иргэдэд юуг зөвлөх вэ?

-Манай улсын хувьд дуудлагын жолоочийн асуудал эрх зүйн талаас дутмаг байна. Зарим даатгалтай газруудад хариуцлагатай жолооч нар бий. Харин энэ төрлийн тусгай зөвшөөрөл өгдөг хариуцсан аж ахуй нэгж цөөхөн байна. Дуудлагын жолооч нарын дийлэнх нь жолоодох эрхгүй, өмнөх өдөр уусан архи нь гараагүй эсвэл эрхээ хасуулсан, тухайн тээврийн хэрэгслийг барьж үзээгүй хүмүүс мөнгө олох санаа зорилготойгоор иргэдэд үйлчилж байдаг. Тиймээс баталгаатай газраас дуудлагын жолооч дуудахыг зөвлөе.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-22 192.82.70.224

Согтуугаар машин барьсан этгээдүүлийн жолоо барих эрхийг 5-аас 10 жилээр хасаад, ял эдлүүл. Хатуу журам тогтоохгүйгээр өдөрт 30 орчим хүн согтуугаар тээврийн хэрэгслэл жолооддог гэдэг чинь зүгээр байдаг л асуудал гэж байгаатай агаар нэг сонсогдоод байна. Хуулиа чангатгаад, шударга ажиллацгаа. Согтуугаар осол гаргасан тохиолдолд согтуу нөхрөөр бүх хохирлыг яаралтай хугацаанд бүрэн барагдуулах хуулийг санаачлан хэрэгжүүл. Машиныг нь шууд хурааж дуудлага худалдаанд оруулж, хохирлыг нөхөн төлүүл.

Avatar

Зочин 2020-01-22 203.91.119.42

Өнөөгийн Монголын нийгэмд жолооны эрх авах шиг амархан байна. жолооны эрхийг 3 жилээр хас. дахин согтуу жолоо барьвал 7 жилээр эрхийг нь хас. эрхгүй үедээ согтуу жолоо барьвал 3-н сараар баривчлах шийтгэл өг. дахин жолоодвол хорих ял оногдуул. жолооны эрх сэргээх шалгалтыг чангаруул. 40 цаг сургууль орчмын Shcool police хийлгэ. 200 цагийн явган зорчигч гарцны орчим ажиллуул. энэхүү болзлыг хангасны дараа шалгалтанд оруул. шалгалтандаа унавал дахин дахин ажиллуул. ингэж байж бусад нь ойлгоно.

Avatar

Зочин 2020-01-22 66.181.168.8

Согтуу жолоочоор Торгууль төлүүлэх дээр нь албадан хөдөлмөр эрхлүүлж байх хэрэгтэй байна.

Avatar

ИРГЭН 2020-01-22 202.9.47.63

ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД ҮХЭЭД ДУУСАХНЭЭ. ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСӨН БОЛ ГЭР БҮЛИЙГ НЬ НАСАН ТУРШИД НЬ ТЭЖЭЭДЭГ БОЛГО. ТЭГВЭЛ ОСОЛ АВААР ОГТ ГАРАХГҮЙ ЖИЛД 1000 ХҮН ХОРВООГ ОРХИХГҮЙ БОЛНО.

Avatar

Зочин 2020-01-22 192.82.69.185

Торгууль хямд байна. Иргэдийн орлого гадаад орнуудаас 5-6 дахин бага мөртлөө торгуулийн хэмжээ 10-50 дахин бага байгаа юм.

Avatar

Зочин 2020-01-22 64.119.24.227

Өнөөдөр хүнсний нэгийн уулзвар дээр 8:38 цагийн үед М.Мөнхбаясгалан гэдэг цагдаа нэг автобус зүүн тийшээ эргэдэг захын эгнээнээс чигээрээ явдаг дунд эгнээ рүү машинуудыг нь явуулахгүй шахаж орж ирсэнийг /уулзвар дээр шүү/ яагаач үгүй өнгөрөөсөн мөртлөө тэр эгнээнд /дунд/ нь явж байсан манай машиныг улаан гэрлээр гарлаа гэж торгох юм. Арай шударга биш байна шүү.

Avatar

1 2020-01-22 202.131.245.6

1.Хүнээ төлөвшүүлэх. Хүн нь хүн болж төлөвшөөгүй мал шиг сэтгэхүйтэй нийгэмшээгүй, хөдөө хээр явж байгаа юм шиг боддог, увайгүй, би л болж байвал болоо гэсэн шиг бодолтой нөхдүүд байхгүй болсон үед,
2.Хот төлөвлөлт нь машинд биш хүнд зориулагдсан, эрүүл аюулгүй орчин бүрдсэн цагт,
3.Торгуулийг 10 дахин нэмэх. Одоо торгуультай байгаа нөхдүүдийг торгуулиа төлөхгүй бол холбогдох арга хэмжээг нь авах. Зарим нөхдүүд машинаа зараад ч төлж чадахгүй их өрөнд орсон байгаа.

Avatar

Үнэн үг 2020-01-22 27.123.214.2

зүгээр л хуулиа дагаад мөрдөөд яваач дээ, нэг л бие биенээ танасан, энэ ингэж байхад би яагаад болдоггүйн гэсэн барьцамтхай хувиа хичээсэн зангаа больчих хэрэгтэй. Бусдад хүндрэл учруулахгүй байх, би ганцаараа амьдарч байгаа биш гэдэг сэтгэлгээн үндэслэж нийгмийн ухамсар тогтох гээд байна шүү. Буруу юм хийчээдь тэрийгээ мэдсээр байж өөрийгөө өмгөөлөөд байдаг тэнэг юмнуудыг хархаар уур хүрээд байхын. буруугаа хүлээж сур!

Avatar

Жак 2020-01-22 66.181.161.32

Хуулиа маш чанга болгомоор байгаа байхгүй юу? Согтуураар жолоо барьж яваад хүний аминд хүрсэн ацнууд үсрээд л ганц хоёр жил суугаад гарна. Зарим нь бүүр суух ч үгүй. Тэгээд үхсэний хохь, амьдын зол болж байгаа юм.

Avatar

Зочин 2020-01-22 202.126.89.151

Архины үйлдвэртээ биш хөгшөөн бүх алдааг гаднаас хайхаа больчих,

Avatar

бодлын хулгайч 2020-01-22 66.181.167.53

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХАЛУУН ЦЭГ- ДАЙНТАЙ ГАЗРААС ИЛҮҮ ӨДӨР БОЛГОН ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЭЖ БАЙНА. ТЭГЭЭД БИД ЧИНЬ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ЗАРЛААД /ГАЙХУУЛААД БАЙГАА Ч ЮМ УУ/ ТОО БҮРТГЭЭД БАЙХ УУ. СОГТУУ ЖОЛООЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГААЧЭЭ. ТЭТГЭВЭР ТЭГЛЭНЭ, СЭТГҮҮЛЧИДИЙГ ХУДЛАА ЯРИВАЛ ХОРИНО , ИШИГ ХУЛГАЙЛБАЛ ХОРИНО ЭНЭ ТЭР СОЛИОРЧ БАЙХААР СОГТУУ ЖОЛООЧИЙН ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ НАСААР НЬ ХАС, 5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГО, 3 САР ХОГ ЦЭВЭРЛҮҮЛ, ШОРОНД ХОРЬ.

Avatar

Зочин 2020-01-22 202.21.112.195

Хуулиа чангатгаачээ. Хүлээлгэх хариуцлага гэж алга байна шүү дээ. Зам дээрээ үхээд дууслаа

Avatar

иргэн 2020-01-22 202.179.25.218

оноох Шийтгэл нь хөнгөдөөд байна шүү дээ,

Avatar

зочин 2020-01-22 192.82.65.120

Согтуу жолоочоо шоронд суулгал даа. Юунд хүн алуулаад байлгаад байгаам.

Avatar

Иргэн 2020-01-22 202.179.8.4

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хүнийг санаатай алахыг завдсантай адилхан ойлголт байгаа юм даа. Эргүү юмнууд өөрсдийн архины үйлдвэрийн ашиг орлогоо бодоод хэзээ ч хориглож чадахгүй байгаа

Avatar

1 2020-01-22 202.131.245.6

Архины үйлдвэр энд ямар хамаатай юм. Уухгүй л байвал болоо биш үү. Уучихаад жолоо барихгүй байвал болоо биш үү.

Avatar

Иргэн 2020-01-22 202.21.103.139

Тээврийн цагдаагийн албаныхан Зөрчлийн хууль дээр тэмдэг зөрчвөл торгох заалт байхад хуулиас давсан эрх мэдэл гаргаж, бичиг баримт хурааж, жолоодох эрх хасахаар иргэнийг дарамталдаг нь яаж байгаа юм бэ, бас цагдаагийн даргын зав чөлөөг харж, үүд сахиж байж бичиг баримтаа авах асуудлаа шийдүүлж байгаан нь хуульд нийцэж байна уу.

Avatar

nn 2020-01-22 202.21.103.139

20 минутанд 20 хүний бичиг баримт хурааж, даргаасаа очиж авахыг үүрэгдэв. Зөрчлийн хуулиараа 20К торгуулах байтал энэ их түгжрэлд цагдаагийн дарга дээр очих гэж 20 машин хөдөлгөөнд оролцоно, бензин түлш шатна, иргэдийн ажлын цагийг хорооно, иргэдийг шийтгэж залхаан цээрлүүлэх гэж тэмдэгийн ард нуугдаж зогсохоор, уулзвар дээрээ ирээд энэ зам нэг урсгалтай болсон эргэж болохгүй гээд сануулж байсан бол цагдаад ч иргэнд ч тустай байна. Гэтэл цагдаа иргэдийг дарамтлаж шийтгэхээ чухалчлах юм.

Avatar

Зочин 2020-01-22 49.0.133.132

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто замын хөдөлгөөнд оролцсон байвал эхний удаа 5 жилээр, давтан байвал 10 жилээр хэрвээ АТ ийн осол гаргасан байвал шууд бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасдаг байвал зүгээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж