Биатлоны түүхийг бичсэн монгол залуу Дэлхийн аваргад хүч үзнэ | News.MN

Биатлоны түүхийг бичсэн монгол залуу Дэлхийн аваргад хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Биатлоны түүхийг бичсэн монгол залуу Дэлхийн аваргад хүч үзнэ

Биатлоны түүхийг бичсэн монгол залуу Дэлхийн аваргад хүч үзнэ

Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам Швейцар улсын Лозанна хотноо нэгдүгээр сарын 9-нөөс 22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг олимпийн биатлоны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан зайн төрөлд манай улсын хоёр биатлонч амжилттай оролцсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, Монголын багийн тугчин, биатлоны тамирчин Э.Энхсайхан 99 тамирчин уралдсан эхний өдрийн тэмцээнд 12 дугаар байр эзэлж, өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүхийг бичсэн. Тэрбээр 1964, 1968 онд өвлийн олимпод оролцсон Монголын биатлончдын түүхийг буухиалсан юм.

Биатлоны эрэгтэй 12.5 км зайд нийт 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар Олимпийн аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Монголын биатлонч Э.Энхсайханы хувьд өмнө нь цанаар зургаан жил хичээллэсэн бөгөөд биатлоноор хичээллээд хоёр жил болж байгаа аж. Тэрбээр 17 настай.

Тэгвэл энэ түүхэн амжилтын эзэн биатлонч Э.Энхсайхан багийнхантайгаа нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 2-нд Швейцарийн Ленцерхайде хотноо болох Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. Манай улсаас тус тэмцээнд нийт есөн тамирчин дасгалжуулагч С.Ганболд болон ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Александр Попов нарын удирдлага дор оролцох гэнэ.

Тэмцээний талаар дасгалжуулагч С.Ганболдоос тодруулахад “Монголын биатлоны спортын есөн тамирчин олон улсын биатлоны холбооны “IBU cup” болон “IBU junior cup” тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа Швейцарийн Ленцерхайде хотноо болох Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 44 улсын 500 гаруй тамирчин оролцоно” гэв.

Тухайлбал ДАШТ-ий өсвөрийн охидын ангилалд Т.Ариунболд, хөвгүүдийн ангилалд А.Билгүүн, Ц.Адьяажаргал нар өрсөлдөх бол залуучуудын ангилалд эмэгтэйчүүдэд Ч.Бямбасүрэн, М.Должинсүрэн, эрэгтэйчүүдэд Э.Энхсайхан, Б.Далхсүрэн, Б.Тайванбаатар, Б.Гомбоням нар хүч сорих юм байна.

А.СҮРЭН

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оюун 2020-01-22 202.55.188.33

99 тамирчнаас 12 бол сайн үзүүлэлт шүү дэ. Амжилт хүсье. Манай монголчууд биатлоныг үздэг, хичээлдэг болоосой. Маш сонирхолтой спорт. Амжилть Амжилт.

Avatar

Зочин 2020-01-22 202.21.111.98

Амжилт хүсье. Мундаг байна,

Avatar

Зочин 2020-01-22 119.40.98.42

Кубок IBU оролцож байгаа алтанхуяг билгүүн, энхбаяр ариунтунгалаг нарын талаар мэдээлэл байна уу.

Avatar

Зочин 2020-01-22 66.181.170.73

хошного долоочоод бүлт шаахымаа ядаж эхний гуравт орчоод тэгдэг болоосой

Avatar

Зочин 2020-01-22 66.181.190.58

Фуркат шиг болчоод тэгээсэй

Avatar

ИРГЭН 2020-01-22 103.229.122.73

Фуркаш 12 жил биатлоноор хичээллэж байгаа. Харин манай залуу 2 жил хичээллэж байгаа тул үүнийг амжилт гэхээс өөр юу гэхэв ?

Avatar

zochin 2020-01-22 64.119.25.197

denduu surjigneed bainaa.

Avatar

Иргэн 2020-01-22 203.98.76.9

Баяр хүргэе, цаашид улам өндөр амжилт гаргаж, улс эх орныхоо нэрийг дэлхийд сайхан амжилтаар дуурсгах болтугай

Avatar

Irgen 2020-01-22 202.126.89.170

Biatlon mash sonirxoltoi goe sport shuu… ene zaluud amjilt xusii…

Avatar

Зочин 2020-01-22 64.119.24.19

Tuuhch zaluu yum uu. Tuuhiin angid surdag yumuu

Avatar

оюун 2020-01-22 202.55.188.33

тугчин гэнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж