С.Эрдэнэ: "АН-аас нэр дэвшинэ гэж өөрийгөө зарлах нь дүрмийн бус" | News.MN

С.Эрдэнэ: "АН-аас нэр дэвшинэ гэж өөрийгөө зарлах нь дүрмийн бус"

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: "АН-аас нэр дэвшинэ гэж өөрийгөө зарлах нь дүрмийн бус"

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө тогтоох хуулийн заалттай. Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг багасгахгүй байх талаар УИХ-ын даргад санал хүргүүлсэн. Эрх баригчдын хувьд зарим аймагт мандатын тоог нэмэх чиглэлтэй байх шиг байна?

-Сонгуулийн тойрог, мандатын тоог хуваарилах асуудалд хот, хөдөө гэж ялгаварлахгүйгээр сонгогчдын төлөөллийг тэгш, тэнцвэртэй байлгах нь туйлын чухал. Энэ зарчмаар АН асуудалд хандаж байгаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудын жишиг болон парламент бүрдсэн нөхцөл байдлыг харахад дийлэнхдээ орон нутагт мандатын тоо нь илүү байж ирсэн. Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаагаас харвал Улаанбаатар хотод 38-аас доошгүй мандат ногдохоор байна. Хот, хөдөөгийн мандат 38:38 гэсэн тэнцүү байх боломжтой. Гэтэл эрх баригчид хөдөөд тойрог, мандатын тоог нэмэгдүүлэх гэсэн сонирхлоо илт илэрхийлж байна. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл нийслэлийн сонгогчдоос эрх баригчид дайжиж, айж байна гэсэн үг. Нийслэлийн иргэд илүү мэдээлэлд ойр, аливаа мэдээлэлд бодитой хандаж чаддаг зэрэг олон давуу талтай учраас тэд болгоомжилж  байгаа бололтой.

УИХ-ын сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. АН-ын хувьд сонгууль угтсан ямар ажил хийж байна. Сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн үү?

-Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө 2018 онд байгуулсан. Ингэхдээ нийгэм, эдийн засгийг хамарсан нийт 16 бодлогын зөвлөл нь тухайн чиглэлийн салбарынхаа хүрээнд судалгаа шинжилгээ хийж, мөн эрх баригчдын явуулж буй үйл ажиллагаанд дүгнэлт хийх байдлаар ажиллаж ирсэн. Ялангуяа сүүлийн нэг жилд нийгэм, улс төрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж улмаар цаашдаа улс оронд хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай асуудлуудыг шийдэхэд бодлого боловсруулах тал дээр түлхүүтэй ажиллалаа. Саяхан бүх бодлогын зөвлөлийн саналуудыг нэгтгэж, 2020-2024 онд АН-ын хийж, хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн төслийг бэлдэх ажлын хэсэг байгуулагдсан.

Мөрийн хөтөлбөрийн төслийн талаарх хэлэлцүүлгийг улс орон даяар буюу нийслэлийн дүүргүүд, хороод, 21 аймаг, сумдын гишүүдийнхээ хүрээнд удахгүй зохион байгуулна. Манай намын үндсэн гол зарчим бол гишүүдийн оролцоотой, тэдний үзэл санааг чухалчилсан аливаа шийдвэр гаргадаг нам болж шинэчлэгдэхийн төлөө явж ирсэн. Тухайн намын мөрийн хөтөлбөр бол хэн нэгэн дарга, удирдлагын дангаар шийдэх асуудал биш, намын нийт гишүүдийн хүсэл сонирхол, оролцооноос бий болох ёстой. Намын гишүүд анхан, дунд шатандаа мэдээлэл дунд, нөгөө талдаа иргэд, олон нийтийнхээ дунд нь байгаа учраас амьдралын илүү үнэн, бодит байдлыг мэдэрч байдаг. Тийм учраас гишүүдийнхээ оролцоо, тэдний санал бодлыг мөрийн хөтөлбөртөө тусгана. Удахгүй мөрийн хөтөлбөрийн төслөө танилцуулах ажлууд Үндэсний дөрөвдүгээр аяны хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Нэр дэвшигчдийн хувьд ямар цензур тавих вэ. Цензур тавиагүйгээс чамбай улстөрчийг гаргаж ирж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий?

 -Хуулиар тогтоосон үндсэн хэм хэмжээний шаардлагуудыг тавина.

-Тухайлбал?

-Тухайн нэр дэвшигч өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй байх, хөрөнгө орлогын мэдүүлэг бусад мэдээллээ үнэн зөв мэдээлсэн байх зэрэг хуулиар тавигддаг үндсэн шаардлагуудыг хангасан байх шаардлага тавигдана. Хоёрдугаарт, намын үйл ажиллагааны оролцоо, манлайллыг харгалзахаас гадна олон нийтийн дэмжлэг, нийгэм дэх рейтинг, нэр хүнд нь ямар байна зэрэг олон талын шалгуур тавьж судалгаагаар шийднэ.

Монголын улс төрийн намууд санхүүжилтийн эрүүл саруул, зөв хэлбэрийг өнөөг хүртэл олоогүй байна. Танай намын хувьд эрэгтэй горилогч 100 сая, эмэгтэйчүүдийн хувьд 60 сая төгрөгийн хандив намдаа өгснөөр сонгуульд нэр дэвших эрх нь үүснэ. Энэ босго залуучуудад хэт хатуу нөхцөл биш үү?

-Хэн нэгэнд сонгуульд нэр дэвших эрхийг худалдаагүй. Намаас 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох бэлтгэл ажлыг хангах үүднээс нэр дэвшихээ илэрхийлсэн гишүүд маань урьдчилгаа татвар төлөх замаар намынхаа санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлье гэдгийг манай намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хорооноос шийдсэн. Энэ зарчмын дагуу урьдчилгаа татвараа төлж байгаа. Түүнээс биш нэр дэвших эрх худалдан авах эсвэл дэнчингийн хэлбэр биш. Хуулиараа нэр дэвших хүмүүс ирэх тавдугаар сард тодорхой болно.

Залуучуудын хувьд 100 сая төгрөг намдаа төлөөд сонгуульд нэр дэвшихэд хүндрэлтэй. Эсрэгээрээ хөрөнгө мөнгөтэй, хүмүүст АН-ын нэрээр сонгуульд өрсөлдөх боломжтой гэсэн шүүмжлэл нийгэмд байна?

-Халаасандаа бэлэн 100 сая төгрөгтэй хүн нэр дэвшинэ гэж шууд утгаар нь ойлгож байхыг үгүйсгэхгүй. Дээр нь өрсөлдөгч намууд улс төрийн тоглолтууд хийж байгаа. Гэхдээ бид асуудалд хоёрхон зарчмыг барьсан. Нэгдүгээрт, санхүүгийн нээлттэй ил тод зарчим. Ямар эх үүсвэрээс АН сонгуулийн зардлаа бүрдүүлэх вэ гэдэгт нээлттэй байх. Хоёрдугаарт, хувь хүний өөрийнх нь чадамж, чадварт нь том шалгуур болно.

Нэг үгээр хэлбэл, халаасандаа бэлэн 100 сая төгрөгтэй хүн биш, тэр хүнийг дэмждэг тодорхой хүрээлэл, найз нөхөдтэй хүн нэр дэвших болзлоо хангана гэсэн үг. Манайхаас бусад улс оронд улс төрийн сонгуульд тухайн нэр дэвшигч хандивын арга хэмжээ зохион байгуул, мөнгө босгож, сонгуульд ордог.

Жишээ нь, саяхан Сөүл хотын даргад бие даан нэр дэвшигч иргэдийн олонхын саналыг авч чадсан. Тэрбээр “Сөүл хотыг дэлхийн шилдэг 10 хотын нэг болгож чадна. Хэрэв дэмжиж байгаа бол нэг ам.долларын хандив өгнө үү” гэхэд түүний хандивын дансанд нь 3 сая ам.доллар төвлөрч дараа нь сонгуульд ялсан саяхны жишээг дурдаж болно. Эндээс юуг харуулж байна вэ гэвэл тухайн хүн бусдад өөрийгөө итгүүлж, ойлгуулж бусдын дэмжлэгийг авч чадвал мөнгө ч босгоно, дэмжлэг авах боломжтой гэдгийг харууллаа.

“100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв” гэж ардын зүйр цэцэн үг бий. Тэр хүн өөрийн дэмжигч 100 сайн найз нөхөдтэй юм бол яаж улс төрд явах юм, хэн дэмжхэв дээ. Өөрийг нь дэмждэг 200 найз нөхөд, хүрээлэл нь найзыгаа дэмжээд 100 сая төгрөг хандивлаж яагаад болдоггүй юм. Энэ үр дүнд 100 сая төгрөг амархан бүрдэнэ. Тэр хүн үнэхээр нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын төрд хэрэгтэй гэвэл түүнийг хэдэн мянган хүн ч дэмжиж болно.

Одоогоор намдаа хандиваа тушаасан хэчнээн хүн байна вэ?

-Нарийн тоог хэлэх боломжгүй. Байгууллагын нууц гэж байдагтай адил энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-100 болон 60 сая төгрөгийн хандиваа намдаа тушаагаагүй тохиолдолд?

-Намын болзол шаардлагыг хангаагүй тохиолдолд нэр дэвшихгүй. Дээр хэлсэнчлэн, өөртөө тодорхой хэмжээний капитал хуримтлуулах чадваргүй, тухайн тогтоосон урьдчилгаа татварыг төлөх боломжгүй хүмүүст нэр дэвших эрхийг нээж чадахгүй. Энэ нь нэг талаасаа хариуцлагын асуудал. Хөндлөнгийн Доржийн зардлыг Туяа төлдөггүйтэй адил биз дээ. Тухайн хүн үүргээ ч биелүүлдэг, хариуцлагаа ч хүлээдэг байх ёстой.

-УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг намын даргын хувьд та шийдэх үү?  

-Үгүй. ҮБХ-ны тогтоолоор шийднэ. Улс төрийн намуудын тухай хуульд тухайн намаас нэр дэвшигчийг намын төлөөллийн төв байгууллагаас тодруулах эсвэл Их хурлаар шийдвэрлэнэ гэсэн заалттай.

-МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны сонгуульд нэр дэвших гишүүдээсээ хандив авахгүй гэж мэдэгдсэн. Энэ нь хэр боломжтой юм бэ?

-Дэлхийд өнөөдөр ямар нэгэн хөрөнгө мөнгөгүйгээр улс төрийн сонгуульд оролцдог, улс төрийн нам, улстөрч гэж хаана ч байхгүй, үлгэр. Тэр тусмаа өнөөдөр эрх баригч нам нэг ч төгрөгийн хандив тусламжгүйгээр сонгуульд оролцоно гэдгийн цаана “Бид төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийнэ” гэсэнтэй агаар нэг. Нөгөөтэйгүүр авлига, хээл хахуулаар бид хангалттай мөнгө цуглуулчихсан, одоо бидэнд нэр дэвшигчээсээ мөнгө авах шаардлагагүй байхгүй гэж хэлсэнтэй адилхан. Магадгүй намын даргынх нь энэ мэдэгдэл бусдаас нэр хүнд олж авах оролдлого. Харамсалтай нь боломжгүй зүйл. Дайн байлдаанд зэвсэггүй арми удирдаж орохтой адилхан.

"Г.УЯНГЫГ РОТАЦИЙН СОНГУУЛЬД БҮРТГҮҮЛЭХ ГЭЭД ОЧСОН ГЭЖ СОНССОН"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ мэдэгдсэн ч таныг татгалзсан талаар сошиал хуудсанд бичсэн байсан. Г.Уянгыг намаасаа нэр дэвшүүлэхгүй татгалзах шалтгаан нь юу байв?

-Намаас нэр дэвшигчдийн талаарх шийдвэр огт гараагүй байгаа. Нэгдүгээрт, хуулийн хугацаа нь ч болоогүй байна. Хоёрдугаарт, өмнө нь тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтүүд мөн үе шаттай үйл ажиллагаанууд явагдана. Энэ бүхний аль аль нь дуусаагүй байна.  Яригдаагүй асуудалд “Би АН-аас нэр дэвшинэ” гэж хэн нэгэн зарлах нь өөрөө дүрмийн бус байж болохгүй асуудал. Одоо манай намын ҮБХ-ны гишүүдийн эргэлт ротацийн сонгууль есөн аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт явагдаж байна.

Г.Уянгыг ротацийн сонгуульд бүртгүүлэх гээд очсон гэсэн мэдээллийг би сонссон. Гэхдээ бүртгүүлэхэд тавигддаг шаардлагуудыг Г.Уянга хангаагүй юм билээ. Түүнээс биш Г.Уянгыг битгий бүртгээрэй гэдэг ч юм уу, ямар нэгэн үүрэг, чиглэл өгсөн зүйл байхгүй. Ийм асуудал ч манай намд байхгүй. Тодорхой шалгуурын болзол шаардлагыг хангасан хэн ч АН-д элсэх эрхтэй. Мөн АН-ын аль ч шатны сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй.

УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн ҮБХ-ны гишүүн байх ёстой юу?

Тийм ээ. ҮБХ-ны төлөөллийн төв байгууллагын гишүүн байж, УИХ-д нэр дэвших эрхийн нэг үзүүлэлт нь болдог. ҮБХ-ны гишүүн биш бол хэн ч байсан нэр дэвших эрхгүй.

Г.Уянга ҮБХ-ны гишүүн мөн үү?

-Биш. ҮБХ-ны гишүүн ч биш, АН-ын ч гишүүн биш. Өөр намын бүртгэлтэй байсан хүн шүү дээ.

-Хэрэв танай намд элсэх хүсэлт тавилбал хүлээж авах уу?

-Манай намын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөн элсээд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод цаашдаа АН-аар дамжиж улс төрд карьер хөөгөөд явах хэнийг ч хориглоогүй, нээлттэй. Дорж, Батын хэнд нь ч гэсэн нээлттэй.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн дарга Г.Баасан танай намын ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхөөс харахад УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж ойлгох уу?

– Г.Баасан Хэнтий аймагт ҮБХ-ны нөхөн сонгуульд нэр дэвшсэн. Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Ротацийн сонгууль бол Ардчилсан нам ажлаа дүгнэж байгаа хэлбэр. Сонгуульт гишүүд намынхаа үйл ажиллагаанд тухайн жилд хэрхэн оролцсоноос хамаарч дөрвөн шатны байгууллагаас үнэлгээ өгч, дунд шат, тухайн харьяалагдаж буй Бодлогын зөвлөл, төв нам, залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллагаас үнэлгээ өгдөг. Тухайн жилдээ идэвхтэй ажиллаагүй, татвараа төлөөгүй, намын дүрмийн дагуу үүрэг даалгавраа биелүүлээгүй тэр гишүүд эргэлтийн сонгуульд ордоггүй.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын сонгуульд Өвөрхангайд нэр дэвших гэсэн үү?

-Нэр дэвшигчид тавдугаар сард тодорхой болно.

"ЭРҮҮ, ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ДАГНАСАН ХЭДЭН НӨХӨД ЭНЭ УИХ-Д СУУЖ БАЙНА"

УИХ-аас Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийг  баталлаа. Уг хуулиар сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрх чөлөөнд халдсан заалтыг оруулсан. Уг нь Танай намын хувьд сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллаж болохгүй гэж эсэргүүцсээр ирсэн. Гэтэл энэ байр сууриа яагаад  хамгаалж чадсангүй вэ?

-Цөөнхийн бидэнд хамгаалах боломж ч байхгүй. Гэхдээ бид цөөхүүлээ гээд аливаа асуудлаас ухарч байсангүй. Бид өнөөдөр бүх асуудлыг хуулийн хүрээнд тавьдаг, шийдвэрлэхийг шаарддаг, оролцдог. Сая Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө эрх баригчид 2017 онд мөн нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийг засах нэрийдлээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хулгайгаар өөрчлөж, хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байсныг таван жил болгож нэг дахин бууруулсан. Энэ хуулиар маш олон хүн ял завшсан гэдэг асуудал одоо ч яригдаж байна.

Ер нь бол Эрүүгийн хуулиар хэн дуртай нь оролддог боллоо. “Би УИХ-ын гишүүн” гэж цээжээ дэлдээд, Эрүүгийн хуулийн талаар ямар ч мэдлэггүй, дадлагагүй нөхдүүд өнөөдөр Эрүүгийн хуулиар оролдож байгаа нь маш аюултай. Эрүү, Зөрчлийн хуулиар дагнасан хэдэн нөхөд энэ УИХ-д сууж байна.

Тэдний боловсруулсан хуулийн ерөнхий чиг, хандлага нь дандаа Үндсэн хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий заалтыг зөрчсөн шийдвэрүүд байдаг. Хуучин  хуулиар бол сэтгүүлчдийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг байсан бол одоо Эрүүгийн хуулиар шийтгэхээр болж байна. Энэ нь олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн мөн Үндсэн хуулийг зөрчсөн заалт болсон. Аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл шинээр хууль боловсруулахдаа тухай хуульд иргэний эрхзүйн байдлыг дордуулсан заалт оруулж болохгүй гэсэн заалт бий. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдийн эрхзүйн байдлыг дордуулчихлаа. Зөрчлийн хуулиар шийддэг байсан асуудлыг Эрүүгийн хууль руу оруулж сэтгүүлчдийн эрхзүйн байдлыг дордуулсан гэсэн үг. Шударга дүр эсгэгчдийн ард нь дандаа хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэсэн, нээлттэй нийгмийн эсрэг алхам хийсэн, Эрүүгийн хуулиар айлгах гэсэн хандлага сүүлийн үед гарч байгаад харамсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-01-22 64.119.25.176

С.Эрдэнийг дэмжиж байна

Avatar

Зочин 2020-01-22 202.55.180.58

Уянгыг Баасан авгайгаар солиод арай ч дээ, АН-г самарч дууслаа даа, өөрсдийгөө ардчилал хийсэн гэж итгэсээр байгаа юм биш биз, тэгж битгий сэрүүн зүүдлээрэй дэ.

Avatar

Зочин 2020-01-22 192.82.70.105

Яка Уянга яаж шаардлага хангах юм бэ.

Avatar

Аа 2020-01-22 202.126.89.123

Болж муу хогийн шар уянга янкан анихариуг н сайн өгчээ ккк сэтгэл их ханав

Avatar

Зочин 2020-01-22 202.9.47.54

Намын лидер ухаалаг, оновчтой байр сууриа илэрхийлэв. Амжилт АН-ынх .

Avatar

Зочин 2020-01-22 202.9.47.54

Намын лидер маш ухаалаг, оновчтой, ойлгомжтой байр сууриа илэрхийлэв. Амжилт АН-ынх .

Avatar

ZOCHIN 2020-01-22 180.150.82.77

UYNGA NER DEVSHEEGUI TOHIOLDOLD ERDENE BUR GORIDOLTGUISHUU….

Avatar

Zochin 2020-01-22 66.181.187.179

Amjilt husyee!

Avatar

z**l 2020-01-22 46.5.5.236

Ooroo dald orj z**l

Avatar

Зочин 2020-01-22 66.181.161.46

Баасан Авгайг Дэмжиж байлаа Одоо бол ёстой хуцваал байна

Avatar

Зочин 2020-01-22 66.181.161.46

АН ийг булшлагч

Avatar

Зочин 2020-01-22 85.218.48.83

Ed nariig odoo dahin songoh uu,4 Jil zub Zuger uy Ch hiij buteelgui suusan,namiinhaa neg huniig oligtoi abch yabj chadaagui,ordond Uuriguu tordogsodiig,Manangin huibaldagsadiig dahin songoh hereguieee.

Avatar

meedee 2020-01-22 202.55.188.90

БАХ МЭЛХИЙГ НЯЦ ДАРЦГААЯ.Хөдөө тал минь малаар дүүрэн болохоор л АН,МАН 2 гангараад байгаа юм шд.УЯНГА түгжилдэх гээд л Эрдэнэ д нэг хүлүүлчих гээд л шарвагнаад байгаа юм ш д.Хөдөөний энэ малуудад тэжээлийг нь өөрсдөөр нь барьцаалаад хаан банкнаас зээлээр аваад өгхөд болоо гэж ЭНЭ идээ бээртэй БАХ мэлхий ВААГАЛААД байгаа юм даа.

Avatar

sereeter 2020-01-22 202.55.188.90

АН ,МАН ныг сонгохгүй юм шүү.сонгуулиар хувьсгал хийж энэ идээ бээрэндээ баригдсан гахайнуудаасаа салцгаая АРД ТҮМЭЭН.

Avatar

боги 2020-01-22 122.201.23.44

би ардчиллыг дэмждэг гэвч ардчиллын лидэрүүд даанч шалихгүй амьтад бн да. Ман Махны Комуунистуудад бүтнээрээ зальгуулж бгаам штэ

Avatar

25 2020-01-22 202.131.244.210

Сүүлийн жилүүдэд парламентийн ардчилалыг хамгаалж, ардчилалын үнэт зүйл, байр суурь дээр зогсч чадаж байгаа цөөхөн хүн л байна. Бүгд л ард түмэнд таалагдах гэсэн аймхай, популистууд болсон. Эрдэнэ гуай муу хэлүүлээд ч хамаагүй нэг байр суурин дээр яриад байгаа нь харин ч таалагдаж байна. Залуучууд бид худалчуудаас залхаж гүйцлээ.

Avatar

болдоо 2020-01-22 202.126.88.47

зөв л ярьж байна ш дээ ….

Avatar

Зочин 2020-01-22 202.131.245.243

болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур, хулганы нүх.

Avatar

Зочин 2020-01-22 202.21.127.183

Эрдэнэ зүтгээд бай, хүний өөрийн нохдууд боорлоно, зууна, хазна, гэхдээ чамаас өөр энэ намын сүнсийг аваад явах хүн олдохгүй шүү.

Avatar

sereeter 2020-01-22 202.55.188.90

yaag sh dee ERDENE ee

Avatar

Зочин 2020-01-22 107.77.173.26

Эрдэнэ даргын зуслангийн амбаар гэж нэг айхтар том 4 давхар тоосгон байшин Хандгайтын аманд байгаа даа…хүссэн хэн ч очоод өөрийнхөө нүдээр харж болно

Avatar

meedee 2020-01-22 202.55.188.90

хүссэн хэн ч болов очоод хүүхэн авч болно.

Avatar

Зочин 2020-01-22 103.212.116.155

Нийслэл, хөдөө гэж талцуулах нь анархист нам /АН/-ын олон жилийн улиг болсон гүжирдлэг, өмнөө барьдаг мод нь юм. Урьдчилсан тандалтаар эсрэгээр МАН нийслэлд илүү гардаг гэж байгаа. Хэргийн учир АН хамгийн их төвлөрөлтэй Улаанбаатарыг онилж луйвар хийдэг, санал худалдаж авдаг нь нууц биш. Нэг доор хүн амын тал бөөгнөсөн газарт гишүүд ажиллахад хялбар учир нэг дүүрэгт нэг гишүүн байсан ч болно.

Avatar

БАХ МЭЛХИЙ 2020-01-22 202.179.25.39

БАХ МЭЛХИЙ МАНАЙ ГАРИГИЙН ХАМГИЙН ШУДАРГА БАХ МЭЛХИЙ.
ТЭРЭЭР ТӨРИЙН АЛБАНД НАСАН ТУРШДАА АЖИЛЛАХДАА ХЭЗЭЭ Ч НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС МӨНГӨ ЦУСЛАЖ БАЯЖААГҮЙ БӨГӨӨД НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ АШИГЛАЖ МӨНГӨ ЗАВШИЖ БАЙГААГҮЙ БОЛНО.
МӨН ТЭРЭЭР КАПБАНКАНД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХУРААМЖААС БҮРДДЭГ ТӨРИЙН МӨНГИЙН ХАДГАЛУУЛЖ ХҮҮ БОДУУЛЖ, ХАЛААСЛАЖ БАЙГААГҮЙ ЮМ.
БАХ МЭЛХИЙД ХҮНДЭТГЭН ЁСЛООГҮЙ НАМГИЙН ГИШҮҮД.

Avatar

meedee 2020-01-22 202.55.188.90

BБАХ МЭЛХИЙГ НЯЦ ДАРЦГААЯ.

Avatar

Зочин 2020-01-22 202.126.88.136

Эрvvгийн хуулийг сайн мэдэх биеэр мэдэх хvн бол яах аргагvй Эрдэнэ мен

Avatar

Ёс 2020-01-22 202.55.188.43

АН дэмий дээ.Дийлэнх нь хулгайч.одоо хар өмнө гишүүн бсан сайд бсан ерөнхийлөгч бсан нөхдүүд бүгд шорон хулгай луйвар… Ажнайн Бат эрдэнэ гэж нохой санаатай луйварчин б**с долооны бна.одоо элбэгдорж нь асуудалтай Бат эрдэнэ нүүрсний хулгай.татвар нуудаг гээд АН хэрэггүй шүү.бусдын бизнесийг луйвардсан дээрэмджээ хогийн новшдоо.

Avatar

Зочин 2020-01-22 103.57.92.168

Нядалгаанд оруулах болжээ энэ гахайг.

Avatar

Зочин 2020-01-22 182.160.2.44

С.Эрдэнэ ардчилалын үнэт зүйлсийн талаар амаа хөдөлгөхгүй юм. Өөрөө ойлгодоггүй бололтой. АН -ын дарга ардчилалаа хамгаалах тухай л голчлон яримаар юм даа. Улс орон чинь дарангуйлалд ойрхон байгаа байх шүү.

Avatar

Дорж 2020-01-22 64.119.19.246

МАН нам сонгуулийн мандатыг хүний тоонд биш малын тоотой харьцуулан хуваарилах шийдвэр гаргаэ байгаа. Мянгат малчид УИХ-д ороод ирвэл юу ч ойлгож амэаагүй байхад нь хамаг тэндэр, концесоо шийдээд авна. Ха ха

Avatar

Зочин 2020-01-22 103.57.93.11

Хүрэлсүх нэр дэвшигчдээсээ хандив мөнгө авахгүй гэсэн болохоос биш гишүүд дэмжигчид, аж ахуйн нэгжээс авахгүй гэж хэлээгүй биз дээ. Хүний хэлсэн үгийн утга санааг гүйцэт ойлгож байж мэдэмийрч хийрхэж баймаар юм аа.

Avatar

Зочин 2020-01-22 103.57.93.11

Хүрэлсүх чинь нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэсэн болохоос биш гишүүд дэмжигчидээсээ хандив авахгүй гээгүй биз дээ. Тэгэхээр дэмжигч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс хуулийн хүрээнд хандив, дэмжлэг туслалцаа авах нь ойлгомжтой юм шиг. Үгийн учир утга санааг зөв олж байж мэдэмхийрч хийрхмээр юм аа.

Avatar

Зочин 2020-01-22 66.181.181.149

mANgaruud ugaasaa huduunuus l ihenhi ni garch irseg shd heden hugshidiig hulhidaad l garaad irdeg jaahan muuhaigaar helehed tr hugchuudbuhejbduusak bj ene uls emh tsegtsendee orno

Avatar

Зочин 2020-01-22 192.82.69.123

Уянга талбаин хажуугиин хузуувчинд суугаал намын хуухнууд хуухдиин нь ээлжилж гэрт нь очиж х****л идэх хоол эммэх хувцасгуи амьтан явж билээ! АН-н тэр уед энэ босоо ороолонг тэжээж баигаагаа даанч мэдээгуи! Тэр жоохон эндиивэл хэнииг ч тасчиж хаяна! Туунд очих нам баихгуи! Бугдээр нь дамжсан ! Улс тэриин …. гэж мэд! 60-н сая эгээгуи гэжээ ! УБХ-ны гишуун болж дотороо эрсэлдэж баиж сонгуулиин эрх авдаг юм. Ингээл эхнээсээ яс хаяж попороод явдаг хун.

Avatar

АН гишүүн 2020-01-22 66.181.190.14

Хайран намыг бүрэн дуусгаж байгаа хүн дээ!
АН-ын ялалтын хамгийн том саад бол Эрдэнэ ван!

Avatar

МАНЫ МАГТУУ 2020-01-22 202.131.225.197

НЭГ ИЙМ ДУУ БАЙДАГ БИЛҮҮ: ХӨДӨӨ ТАЛ МИНЬ МАЛААР ДҮҮРЭН…

Avatar

nyamka 2020-01-22 24.12.0.213

bi guik uu sh dee

Avatar

Зочин 2020-01-22 192.82.77.5

2008 онд анх улсын их хуралд орход нь сонгуулийнх ажилд явж байлаа. Бүх хүн л идэж уусан, хулгай хийснийг мэддэг байсан ч хүмүүсийн бодол хамаа байхгүй регистрынх дугаарын олж ир гээд өдөрт 100 регистрын дугаар бичиж өгдөг байсан. Тэгээд л автоматаар тэр хүмүүсийн саналыг авч гарч ирсэн дээ. Уул нь шоронд л байх ёстой хүн дээ.

Avatar

Зочин 2020-01-22 202.131.245.243

Шийдээд ирсэн ардчилсан гамингуудыг Ширмэн бөмбөгөөр сөнөөгөөд өгье.

Avatar

Зочин 2020-01-22 66.181.171.34

Шар Уянга гэж улс төрийн я***н болж дээ

Avatar

Zochin 2020-01-22 66.181.184.113

ene odoo uuruu ih ariun tsagaan hunuu!!!????? Hun **** huree talna hulgai luibar buh muuhai ymiig hiine

Avatar

gg 2020-01-22 103.229.176.130

erdene vangiin hoshuug tatan buulgaj, erdene vang ordonoos chiren gargaj, an namiin bairiiig ariutgajuulj oronddd n amarjargal, temuujin, erdenebold, otgonbayar, bolor ged AM olon niited face saitai eruuleer setgedeg heseg garch irseneer ene namd itgeh ard tumnii itgel sergeh bolnooooo, ternees 60terbumiin sxemiin neg heseg bolj l haragdaj bn daaaa

Avatar

МОНГОЛ 2020-01-22 183.81.171.2

МАНЫ МАХАН ГӨЛӨГНҮҮД ДУУГУЙ Л БӨГСӨӨ ДОЛООГООД БАЙЖ БАЙ ХЭХЭ.. АРД ТҮМЭНД МАНЫ МАНГАСУУДАД ДАХИН ДАРАЛУУЛАХГҮЙ ШҮҮ

Avatar

Зочин 2020-01-22 202.126.89.128

Уянга баасан гэж гудамжны нахаль жагсагчдийг тойруулсан женко гэж хоосон толгой бүтэхгүй ээ.2021 онд бүгд гудамжиндаа гарна.

Avatar

Зочин 2020-01-22 202.131.245.243

Урвасан хулгай Эрдэнэ ванг Уухай хийгээд дарцгаая аа.

Avatar

Насаа 2020-01-22 64.119.27.14

Маш сайн яриа болсон байна. Амжилт бас дахин амжилт. Ардчилалаа хамгаалан тэмцэж байгаа Эрдэнээгээ дэмжинээ.

Avatar

Зочин 2020-01-22 192.82.77.5

хэхэ мал орк.

Avatar

Зочин 2020-01-22 202.131.245.243

Вантан тойргийн ченж болчихсон юм уу?

Avatar

Зочин 2020-01-22 66.181.168.81

Эрдэнэ вангийн одоо л томордог ганц момент нь шдээ

Avatar

Зочин 2020-01-22 66.181.190.146

БИД АРД ТҮМЭН АН-ЫГ СОНГОНО .ГЭХДЭЭ ЭГЭ НӨХРИЙГ ХААЛГАНЫ ЦААНА ҮЛДЭЭЧЬЕ.ЭНЭНЭЭС САЛАХ ХАМГИЙН САЙХАН АРГА ЭНЭ БӨЛГӨӨ

Avatar

Зочин 2020-01-22 202.131.245.243

Чи ард түмэн биш. Ард түмний өмнөөс ганцаараа сонголтыг нь хийчихдэг хэн бэ, чи?

Avatar

Зочин 2020-01-22 202.21.96.212

харин хэн бэ? гуцваа, ан-д саналаа өгнөөл гэж байхгүй

Avatar

Зочин 2020-01-22 66.181.190.146

САНАЛАА ӨГ ЧИ ТУШААЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-01-22 66.181.190.146

БИ ЧӨТГӨР БАЙНА

Avatar

Зочин 2020-01-22 202.131.245.243

АН чинь ЧӨТГӨР юм уу?

Avatar

Зочин 2020-01-22 66.181.161.13

АРДЧИЛСАН НАМ ГЭЖ БАЙХГҮЙ ОДОО ЭРДЭНЭЧИЛСЭН НАМ ГЭЖ БИЙ БАЙХ ШҮҮ.

Avatar

ж 2020-01-22 219.248.163.3

б**********ч гэж биеэ худалдлаг хүнээс гэдна ёс суртхуунаа худалддаг хүнийг бас яашга гэдэг уянга бол яг тийм

Avatar

Zochin 2020-01-22 202.126.89.39

Хэн чдэвшиж болно. Учир нь АН бол Ард нийтийн нам

Avatar

Зочин 2020-01-22 202.131.245.243

АН гэж байхгүй. AHyc гэдэг дээрмийн бүлэглэл л байгаа. Толгойлогч нь энэ харгис феодал "балиус" Эрдэнэ ван.

Avatar

Бахт мэлхийд тоо заах нь 2020-01-22 45.51.113.91

Хүн амын 43 хувь нь УБ-т амьдарч байгаа бол УБ хотоос 32-33 гишүүн сонгогдож болно гэсэн үг. Тоо бодож үзээч бахт мэлхий минь. 38 суудал биш шүү

Avatar

Зочин 2020-01-22 73.92.12.67

С.Эрдэнийн ярьсан зүйлс,ялангуяа сүүлийн хэсэг,сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэх тухай ярьсан нь зөв зүйл ярьжээ.Харин сурвалжлагч,Эрдэнэ хоёр Женкогийн МАН,АН хоёроос 20 20 квот авах талаар тохиролцсон талаар яагаад ярьсангүй вэ? ҮАБЗ гэдэг зөвлөмж гаргадаг,,шийдвэр гаргадаг гаргадаг субьект биш гэж анх дуугарсан хүн нь Эрдэнэ,одоо энэ субьект бүхнийг мэдэж шийддэг болж томорсон талаар ямар бодолтой бол ?

Avatar

DD 2020-01-22 103.111.68.3

Жендэр энэ тэр гээд л байдаг. Манай намаас дэвших эмэгтэйчүүд яагаад 60, эрэгтэйчүүд нь 100-ыг төлөх ёстой юм бэ? Адилхан л төлье л дөө. Шодорго байя л дааааааа

Avatar

Иргэн 2020-01-22 103.212.117.17

За Эрдэнэ минь Хүрэлсүхийг цохиж унагаж чадвал чамайг жинхэнэ улс төрч болжээ гэж дүгнэнэ.Амжилт

Avatar

Зочин 2020-01-22 182.160.0.45

Уянга гэгч эрээ цээргүй замбраагүй улс төр хийдэг авгай. АН – ын гишүүн биш мөртлөө сонгуульд нэрээ дэвшүүлж байдаг. Түүнд хууль дүрэм огт падгүй бололтой.

Avatar

Хөдөө 2020-01-22 202.131.243.190

Орон нутгийн тойргийг олон болгох хэрэгтэй, хэн та нарыг хүн амын хаа талаас илүүг нйислэлдээ шав гэсийн, тэртэй тэргүй Нийслэлийн ИТХ гэж том институци бий

Avatar

Зочин 2020-01-22 202.179.27.167

Тэгээд талаар нэг тарах уу хэдүүлээ? Австрали жишээ нь хойд эрэгтээ шавааралдсан, бусад хэсэг нь эзгүй шт. Орос яахын 500 мянга хүнтэй Якут нь мангар том газартай шт. Тэндээс олонх сонгогдох юмуу? Хариул даа.

Avatar

Дорж 2020-01-22 66.181.185.66

Мандатыг МАН нам хүний тоог биш малын тоонд харьцуулан хуваах гээд өайгаа юм бишүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж