Коронавирусын халдвар аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө | News.MN

Коронавирусын халдвар аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө

Коронавирусын халдвар аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө

Коронавирусын халдвар аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө

Энэ 2020 онд олон улсын аялал жуулчлалын өсөлт 3,0-4,0 хувийн өсөлттэй байх таамгийг Мадрид хотод төвтэй Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. Хэдийгээр энэ онд болох зуны Олимпийн наадам, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын томоохон арга хэмжээнүүд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боловч Хятад улсад гарсан коронавирусын халдварын тархалт хөл хорих магадлалтай. Хятад улсад хүнээс хүнд дамжин халдах боломжтой коронавирусийн халдвараар дөрвөн ч хүн амиа алдаж, 200 гаруй хүн өвчилсний зэрэгцээ Азийн өөр гурван оронд уг өвчний тохиолдол бүртгэгдээд байна. Тэгвэл дэлхий даяар жуулчилж буй 10 хүн тутмын нэг нь хятад хүн байдаг гэх судалгаа байдаг.

Ерөнхийдөө дэлхийн аялал жуулчлалын өсөлт өнгөрсөн 2019 онд удааширчээ. Нэгдсэн үндэстний байгууллын аялал жуулчлалын агентлаг мэдээллээр Хонгконгийн ардчиллын төлөөх бослого, Их Британи Европын холбооноос гарах үйл явц, дэлхийн эдийн засаг хөрж эхэлснээр олон улсын аялал жуулчлалын салбарын өсөлт саарсан аж. Олон улсын жуулчдын тоо өнгөрсөн онд 1,5 тэрбумд хүрч, 4,0 хувиар өссөн нь 2016 оноос хойших хамгийн бага үзүүлэлт аж. “2019 оны аялал жуулчлалын салбарын өсөлт өмнөх хоёр жилтэй харьцуулахад бага зэрэг саарсан. Гэхдээ өмнөх хоёр жилийн аялал жуулчлалын салбарын өсөлт нь хэвийн бус үзэгдэл байсныг харгалзах хэрэгтэй” хэмээн тус байгууллагын тагнуулын дарга Сандра Карвао мэдэгджээ. Олон улсын аялал жуулчлалын салбар 2018 онд 6,0 хувь, 2017 онд 7,0 хувийн өсөлттэй гарч, дэлхийн нийт ДНБ-ны 6,7 хувийг эзэлж байв. Энэ нь Газар дундын тэнгис орчмын орнууд болох Турк, Египетийг зорих жуулчдын урсгал эргэн сэргэсэнтэй холбоотой аж. Эдгээр орнуудыг зорих жуулчдын тоо аюулгүй байдал, терроризмын аюулаас болж сүүлийн хэдэн жил буурав. Олон улсын аялал жуулчлалын орлого өнгөрсөн онд 5,8 их наяд ам.долларт хүрсэн болохыг Дэлхийн аяллын хотуудын холбоо болон аялал жуулчлалын судалгааны төвөөс хамтран тооцоолжээ.

Олон улсын аялал жуулчлалын салбарын өсөлт буурахад Германы эдийн засгийн өсөлт саарч, Их Британи Европын холбооноос гарах үйл явц ханшийн үнийг сулруулсан зэрэг хүчин зүйлүүд нөлөөлжээ. Европыг зорих жуулчдын тоо 2018 онд 6,0 хувиар өссөн ч өнгөрсөн онд 4,0 хувиар нэмэгджээ. Гэсэн ч Европ нь хамгийн олон хүн жуулчилсан бүс нутаг хэвээр байгаа бөгөөд нийтдээ 743 сая жуулчин хүлээн авчээ. Энэ нь дэлхийн нийт жуулчдын 51 хувийг эзэлсэн байна. Мөн Ази-Номхон далайн бүс нутгийн жуулчдын тоо өнгөрсөн онд 5,0 хувиар өссөн нь 2018 оноос 2,0 хувиар буурчээ. Үүнд, улс төрийн зорилготой Хонгконгийн үймээнт бослого нөлөөлсөн аж. Африкийг зорих жуулчдын тоо өнгөрсөн онд 5,0 хувиар огцом буурчээ. Харин Ойрхи-Дорнодын улсуудыг зорих жуулчдын тоо 5,0 хувиар өссөн нь Саудын Арабын хэрэгжүүлсэн эерэг бодлого, Египетийн зах зээл сэргэж эхэлсэнтэй холбоотой аж. Саудын Араб нь аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд өнгөрсөн онд анх удаа жуулчны виз олгож, зарим хатуу дүрэм журмаа цуцалж, зөөлрүүлсэн билээ. Франц улс нь хамгийн олон буюу 89 сая жуулчин хүлээн авсан ба араас нь Испани, АНУ жагсчээ. Улмаар Францын аялал жуулчлалын орлого 11 хувиар нэмэгдсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж