Бүх хорт хавдрыг эмчлэх шинэ нээлт

Хуучирсан мэдээ: 2020.01.22-нд нийтлэгдсэн

Бүх хорт хавдрыг эмчлэх шинэ нээлт

Бүх хорт хавдрыг эмчлэх шинэ нээлт

Кардифф Их Сургуулийн судалгааны баг лабораторийн туршилтын аргаар түрүү булчирхай, хөх, уушгины зэрэг олон төрлийн хорт хавдрыг эмчлэх арга олж, нээжээ.

“Байгалийн дархлаа судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлд уг нээлтийг нийтэлсэн байна. Одоогоор хараахан өвчтөнүүд дээр туршилт хийгээгүй байгаа бөгөөд эхний шатандаа яву буй тус нээлт нь маш том нээлт болж байгааг судалгааны баг онцолжээ.

Бидний дархлааны систем нь халдвар биед нэвтрэхэд шууд эсэргүүцэл үзүүлэхээс гадна мөн хорт хавдрын эсүүдийг ч устгах чадвартай. Эрдэмтэд өнгөрсөн хугацаанд үүн шиг “уламжлалт” бус аргаар дархлааны системийн хариу урвал үзүүлэх арга зам хайсаар ирсэн.

Судалгааны явцад хүний цусны эсүүдээс олж нээсэн T-эс нь хүний биед аюул занал нэвтэрсэн эсэхийг шалгадаг дархлааны эс юм. Энэхүү эс нь бусад дархлааны эсээс ялгаатай нь олон төрлийн хорт хавдартай тэмцэх чадалтай гэнэ.

Судалгааны багийн профессор Эндрю Сюэл BBC-д ярилцага өгөхдөө “Уг аргаар бүхий л өвчтөнүүдийг анагаах боломжтой болно” гэжээ. Мөн тэрбээр энэхүү судалгааг амжилт олно гэж хэн ч итгээгүй талаар дурджээ. Энэ эсийн аргын гол онцлог нь нэг л төрлийн эмчилгээгээр олон төрлийн хавдрыг эмчлэх боломж нээж буй явдал юм.

Т-эсийн хүлээн авагч нь МР1 гэх хүний биеийн бүх эсийн гадаргуу дээр байх молекултай харилцан үйлчилдэг ба МР1 нь хавдрын эсүүдийг дархлааны системд дамжуулдаг чухал элемент юм.

Судалгааны багийн гишүүн Гэрри Далтон BBC-д өгсөн ярилцлагадаа МР1 молекул Т-эстэй харилцан үйлчилдгийг хамгийн анх нээж илрүүлсэн судалгаа болж байгааг хэлжээ.

Т-эс нь одоогийн байдлаар эмчилгээнд ашиглагддаг ба хамгийн амжилттай хэрэгжиж байгаа нь CAR-T буюу генетик инженерчлэлийн аргаар гаргаж авсан хавдрыг илрүүлэх, устгах зориулалттай T-эс юм. CAR-T эмчилгээ нь өвчтөнийг бүрэн эдгээх хүртэл амжилттай үр дүн үзүүлж байгаа ч үүний хамрах хүрээ бага юм. Судлаачдын үзэж байгаагаар T-эсийн хүлээн авагчийн нээлт нь маш олон төрлийн хорт хавдрыг эдгээх нөхцөл бүрдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж