Э.Бат-Үүлийг торгох шийдвэрийг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийг торгох шийдвэрийг хэвээр үлдээлээ

Э.Бат-Үүлийг торгох шийдвэрийг хэвээр үлдээлээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогчийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв. Тус шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж, шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийг тодруулбал, Э.Бат-Үүл нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Эрдэнийн Бат-Үүл нэртэй твиттер хуудастаа сэтгэгдэл бичиж, З.Энхболдын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчилд холбогдсон билээ.

Э.Бат-Үүлд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Эрдэнийн Бат-Үүлийг 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Э.Бат-Үүл, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нар твиттер хуудастаа шүүхийн шийдвэрийн талаар ийн бичжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж