Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Avicii эргэн ирнэ

Avicii эргэн ирнэ

Дэлхийн хөгжмийн ертөнцийн харваад өнгөрсөн тод оддын нэг Avicii-гийн албан ёсоор цацагдаагүй байгаа дуунууд сонсогч фэнүүдийнх нь сонорт удахгүй хүрэх нь. Өнөөдөр Норвегийн DJ Kygo болон Шведийн ая зохиогч, дуучин Sandro Cavazzo нар Avicii-гийн гэгээн дурсгалд зориулсан “Forever Yours” гэх дууг энэ сарын 24-нд цацахаа зарлалаа. Энэхүү дуунаас олсон орлогоо уран бүтээлчид маань Тим Берглинг сангийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хандивлахаар болжээ.

Олон сонсогч фэнүүд нь Avicii-г “Forever yours” дуугаа анх 2016 онд зохион байгуулагдсан Ultra Music Festival дээр тоглуулсан гэдгийг санаж байгаа биз. Гэвч тэр дуу нь бүрэн гүйцэд дуусаагүй “демо” хувилбар нь байжээ. Харин 2020 онд Kygo, Sandra Cavazzo нар хамтдаа түүний дууг дуусган олон нийтэд цацахаар болсон байна.

Kygo, Avicii, Sandro Cavazzo нарын “Forever yours” дуу таны сонорт нэгдүгээр сарын 24-ний Баасан гаригт хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж