Интерполын экс даргад 13,5 жилийн хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Интерполын экс даргад 13,5 жилийн хорих ял оноожээ

Интерполын экс даргад 13,5 жилийн хорих ял оноожээ

Хятад улсын шүүх Интерполын дарга асан Мэн Хонвэйд 13,5 жилийн хорих ял оноожээ. Мөн хорих ялаас гадна 290 мянган ам.доллар буюу хоёр сая юанийн торгууль ногдуулсан байна.

Шүүхээс түүнийг 2005-2017 оны хооронд Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам, Эргийн хамгаалалтын газарт ажиллаж байхдаа 14,46 сая юанийн эд хөрөнгө авлигад авч, албан тушаалаа урвуулан ашиглаж байсныг тогтоожээ.

Мэн Хонвэйг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан гэх хэрэгт буруутгаж байгаа аж. Тэрбээр 2018 оны аравдугаар сард Хятадад амарч байхдаа баривчлагдсан юм. Үүнийхээ дараахан тэр албан тушаалаасаа огцорсон. Түүнийг баривчилсан явдал нь Хятад улсын авлигатай тэмцэх кампанит ажлын хүрээнд болсон үйл явдал юм.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж