Монголд ДОХ-ын улмаас 46 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Монголд ДОХ-ын улмаас 46 хүн нас баржээ

Монголд ДОХ-ын улмаас 46 хүн нас баржээ

Өнөөдөр “Blue Sky” зочид буудалд 2021-2023 хэрэгжүүлэх ХДХВ, ДОХ-той тэмцэх төсөл боловсруулах "Хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт" боллоо. Тус уулзалтад хамтрагч байгууллагуудыг төлөөлж 100 хүн оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд сүрьеэгээс сэргийлэх чиглэлээр Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох талаар санал солилцов.

Төслийг 2020 оны гуравдугаар сарын 23-нд Глобал санд өргөн барих ажээ. Тус сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийг Монгол Улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлж  ирсэн ба одоогийн хэрэгжүүлж буй төсөл 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм байна.

Өмнөх оны эцсийн байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 286 тохиолдол бүртгэгдэж, 46 хүн нас баржээ. Үндэсний хэмжээнд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажилд зарцуулж буй олон улсын байгууллагын зардлын  85 хувийг Глобал сангийн санхүүжилт эзэлдэг байна. Монгол Улс цаашид төсөл хэрэгжүүлэх орны тоонд багтсан бөгөөд  Глобал сангаас хуваарилсан санхүүжилтийн хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төсөл боловсруулах бэлтгэл ажил эхэлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж