Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Япон улсад бүртгэгджээ | News.MN

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Япон улсад бүртгэгджээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Япон улсад бүртгэгджээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол Япон улсад бүртгэгджээ

Япон Улсын Канагава мужийн оршин суугч БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам энэ сарын 16-ны өдөр мэдэгджээ.

Тухайлбал, энэ сарын 6-ны өдөр БНХАУ-ын Үхань хотоос эх орондоо буцаж ирсэн 30 орчим насны эрэгтэй уушгины хатгалгаа өвчин туссан хэмээн оношлогдож, улмаар эмнэлгийн нарийвчилсан шинжилгээгээр дээрх вирусын халдвар авсан нь батлагджээ. Ингэснээр БНХАУ-д гарсан шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын анхны тохиолдол Япон улсад бүртгэгдээд байна.

Дээрх иргэний гэр бүлийн хүмүүс, эх орондоо буцаж ирсний дараах “хавьталуудыг” эмнэлгийн байгуулага хяналтандаа авсан бөгөөд одоогоор нэмж өвчилсөн хүн гараагүй аж.

Мөн тус улсын шуурхай ажлын хэсэг байгуулагдан гадаад улс орноос ирж буй иргэдэд ханиад болон халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт мэдэгдэх, өвчний голомт бүхий бүс нутгаас ирсний дараа өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан тохиолдолд зорчсон орон, өвчний шинж тэмдгийн талаарх мэдээллийг яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

БНХАУ-д бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчний тохиолдол Япон улсад гарсантай холбогдуулан тус улсад суугаа манай иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж