“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 23-наас 26-нд ОХУ-ын Красноярск хотод болно. “Бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 оноос хойш тасралтгүй хүч үзэж оролцсоор ирсэн.
31 дэх удаагийн энэхүү тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.
“Алтан Гранпри”-д зодоглох монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд байх юм.
Зочин 2020-01-21 49.181.141.96
Baga delhiin avarga gej surjignehee l bolichih. Oros Mongol 2 barildana
Зочин 2020-01-21 83.25.246.86
Shaal demii
Зочин 2020-01-21 66.181.161.6
Шоовдорыг яагаад шоовдорлов.Дэлхийгээс хүрэлтэй биш бил үү.
Зочин 2020-01-21 45.51.113.91
70!гаруй хүн гэнээ. Бага Дэлхийн аварга биш, жижиг Монголын Улсын аварга шалгаруулах биш үү?
зочин 2020-01-21 66.181.166.196
Төсөвийн мөнгөөр дэмий юманд явж шал арчих гэж байгаагаа цайруулах гээд л бага дэлхийн аварга энэ тэр гээд худлаа сүржигнээд байна аа даа, 70 гаруй хүнтэй баг ч арай л юм аа, мөнгөөр ч тоглох шиг болж байна аа