Монголын бөхчүүд “бага дэлхийн аварга”-д хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Монголын бөхчүүд “бага дэлхийн аварга”-д хүч үзнэ

Монголын бөхчүүд “бага дэлхийн аварга”-д хүч үзнэ

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 23-наас 26-нд ОХУ-ын Красноярск хотод болно. “Бага дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 оноос хойш тасралтгүй хүч үзэж оролцсоор ирсэн.

31 дэх удаагийн энэхүү тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.

“Алтан Гранпри”-д зодоглох монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд байх юм.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Wrestling Federation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж