Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн орлого нэмэгдсэн нь техникийн алдаа

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн орлого нэмэгдсэн нь техникийн алдаа

Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн орлого нэмэгдсэн нь техникийн алдаа

НЭМЭЛТ: 17:45 ЦАГ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдааны дараа дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдлаа. Ямар шийдвэр гаргасан бэ?

-Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар “Бид уучлахгүй” ТББ-аас хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн УИХ-ны гурван гишүүний байна гэсэн асуудлыг бидэнд тавьсан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд нарын гишүүдийн асуудлыг тавьсан. Энэ асуудлыг Ёс зүйн дэд хорооны гишүүн Г.Тэмүүлэн хуваарилсан. Хуралдаанаар Г.Тэмүүлэн гишүүний танилцуулгыг сонссон. Мөн хөрөнгө орлого нь нэмэгдсэн гэж байгаа гишүүдээс өөрсдөөс нь хариу тайлбар авсан. Ёс зүйн дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд авч үзээд, техникийн алдаа гарсан байна гэж үзсэн. Эдгээр гишүүдэд зөвлөмж хүргэх шийдвэр гаргалаа.

-Техникийн алдаа гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Гишүүд хөрөнгө орлого нь огцом нэмэгдээгүй гэдэг хариу тайлбараа өгсөн. ТББ-ууд, үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа компаниа бүртгүүлээгүй байгаатай холбоотой асуудал гарсан байна. Энэ бол техникийн шинж чанартай асуудал гэж үзсэн. Ер нь УИХ-ын гишүүд төдийгүй төрийн албан хаагчид ХОМ-ээ өгч байгаа. Тиймээс энэ асуудал дээр тал талаасаа анхаарч байх ёстой гэж гишүүд хэлж байна.

-Тэгэхээр эдгээр гишүүдийн хөрөнгө орлого нэмэгдээгүй гэж Ёс зүйн дэд хороо үзсэн гэж ойлгож болох уу?

-Тэр хүмүүс тийм тайлбар өгсөн. Ямар нэгэн байдлаар хөрөнгө орлого нь нэмэгдсэн зүйл байхгүй гэсэн.


16:03 ЦАГ

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГУРВАН ГИШҮҮНИЙ АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2020.01.21/ хаалттай хуралдаж байна. Тус дэд хорооны хуралдаанаар үндэслэлгүй хөрөнгөжсөн УИХ-ын гурван гишүүний асуудлыг хэлэлцэж байгаа юм. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарыг хөрөнгө, орлого нь огцом өссөн, үүнийг хэлэлцэх саналыг Ёс зүйн дэд хороонд хүргүүлжээ.

Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдахаар хэд хэдэн удаа товлогдсон ч ирц бүрдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд хуралдааныг хаалттай явуулах саналыг Ёс зүйн дэд хорооны гишүүн Х.Баделхан гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж