Трампын өмгөөлөгч нар түүнийг цагаатгахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2020.01.21-нд нийтлэгдсэн

Трампын өмгөөлөгч нар түүнийг цагаатгахыг шаардлаа

Трампын өмгөөлөгч нар түүнийг цагаатгахыг шаардлаа

Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгчдийн баг импичментэд түүнийг төлөөлөн Сенатын зүгээс Ерөнхийлөгчийг даруй цагаатгахыг шаарджээ. Нэгдүгээр сарын 20-нд тэд импичмент бол Үндсэн хуулийн "аюултай гүтгэлэг" хэмээн товч байр сууриа илэрхийлсэн байна. Харин нөгөө талаас ордны импичмент менежерүүд "Трамп авлигалд автсан, дараагийн сонгуулийг будлиантуулж болзошгүй зүйл хийсэн" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Импичментийн сонсгол нэгдүгээр сарын 21-ний 13:00 (Монголын цагаар I/22-нд 02:00) цагт эхлэх юм. Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж, Украйнаас өөрийн өрсөлдөгч Жо Байденыг шалгаж өгөхийг шаардан, Конгрессийн ажилд саад хийсэн хэмээн буруутгагдаж байгаа билээ.

Америкийн төрийн тэргүүнийг "огцруулах" асуудлыг ерөнхий шүүгч Жон Робертс ахалж, сенаторууд долоо хоногийн зургаан өдөр, өдрийн зургаан цагаар мэтгэлцээнийг сонсох аж. Импичмент нь онолын хувьд Трампыг суудлаас нь огцруулах боломжтой бөгөөд 100 суудалтай сенатын 67 саналын гуравны хоёр нь Трампын эсрэг байгаа юм байна.

Импичментийн сонсгол эхлэх үеэр Трамп Швейцарийн Давост эдийн засгийн чуулганд оролцож байх юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж